Thursday, July 24, 2008
ТҮНШҮҮДЭЭ ТҮШЭЭД АВАХ УУ, ТҮЛХЭЭД ХАЯХ УУ?
түншүүдийг үргээдэг жамтай. Энэ бол олон улсын практизт батлагдсан үнэн. Саяны үймээний үеэр манайд ирэх ёстой байсан гадаадын олон зуун жуулчин захилагаа цуцалсан тухай жуулчны байгууллагууд мэдээлсэн. Энэ бол наад захын дохио.
Долдугаар сарын нэгэнд болсон хэрэг явдлыг манай хоёр хөрш хэрхэн тусган авч, байр сууриа хэрхэн илэрхийлэх бол гэдэг асуудал зүй ёсоор сонирхол татаж байлаа. ОХУ Гадаад хэргийн яамны хэмжээнд мэдэгдэл гаргаж, "Монгол орны байдлын өрнөлтийг Орос улс сэтгэл түгшин ажиглахын хамт хууль бус, хэт даврагч ажил явууллагыг эрс буруушааж байна" гэсэн бол ОХУ-ын Холбооны Зөвлөлийн /парламентын дээд танхим/ олон улсын харилцааны асуудал эрхлэсэн хорооны дарга Михаил Маргелов "Сонгуулийн дүнг эс зөвшөөрснөөр хууль ёсны эрх баригчдыг унагадаг болсон Оросын хилийн ойролцоох "өнгөт хувьсгалын" маягаар Ардчилсан нам ажиллаж байна. Монгол Улс бол дотоод, гадаад бодлогоо бие даан тодорхойлж чаддаг бүрэн эрхт улс бөгөөд гадны хүчний оролцоо шаардагдахгүй. Чухамхүү гадны хүчин Ардчилсан намыг ялна хэмээн найдаж байсан нь "улбар шар" хувьсгалын илэрхий шинж бүхий хэрэг явдал үүсгэснийг үгүйсгэхгүй... Урьдчилсан дүнгээр хоёрдугаар байранд орсон Өрнөдийн тал баримтлагч Ардчилсан нам ялагдлаа үл хүлээн зөвшөөрч, олныг хамарсан эмх замбараагүй явдал зохион байгуулсан байна" гэж шулуухан мэдэгджээ. Харин үймээн намжих тийшээ хандаад ирэх үед Хятадын Гадаад хэргийн яаманы төлөөлөгч сэтгүүлчдэд хандаж, "Монгол Улсын байдал тогтворжиж, Хятад Монголын найрсаг харилцаа цаашид өргөжин хөгжинө гэдэгт бид найдаж байна" гэсэн. Болж өнгөрсөн үйлд явдалд хоёр их хөршийн нэг нь их эмзэглэж, нөгөө нь өнгөц харахад нэг их тоож үзсэнгүй мэт. Хөршүүд маань хэрэг явдлыг иймэрүү байдлаар хүлээн авчээ. Хойт, урд хоёр хөрштэй харилцаж ирсэн өнө удаан жилийн харилцаанд сайн, саар юм цөөнгүй бий. Саарыг гээж, сайныг нь уламжлан хөгжүүлэх маш ухаалаг, уян хатан бодлого Монгол төрийн анхаарлын төвд ямагт байх ёстойсон. Оросын "эрхшээлд" байснаа арайхийж гарсан, одоо дахиад тийм байдалд орохгүй гэх юмуу эсвэл Хятадын эрхшээлд орчхоод байна гэсэн нийгмийн сэтгэлгээ Монголд бүрэлдээд байх шиг санагдах юм. Харин бүрэлдээд байна уу, бүрэлдүүлээд байна уу гэдэгт хамаг учир байна. Монголын улс төрийн зонхилох намууд дотроо намчирхан талцахдаа гадаад бодлогын асуудлаар "өрнийнхэн", " дорнынхон" гэсэн хоёр багт хуваагдан тоглож байгаа юм байна гэсэн дүгнэлтийг түншүүд /зөвхөн Орос, Хятад хоёр биш/ хийчихсэн юм биш үү?
Саяны үйл явдлын өнгө будгийн тухайд гэвэл түүнд "өнгөт хувьсгал" гэсэн тодорхойлолт өгвөл дэндүү өргөмжилсөн хэрэг болох вий, харин "өнгөт хувьсгалыг" дуурайх гэсэн бүтэлгүй оролдлого гэвэл илүү зохилтой санагдана. Ерөөс бид гадны юмыг хуулбарлан дуурайдаг зуршлаасаа салаагүй байгаагийн уршиг дагавар энэ мэтээр илрээд байх юм. Хуучин цагт Зөвлөлт Холбоот Улсад ингэдэг, социалист орнуудад тэгдэг гэдэг байсан бол одоо АНУ-д ингэдэг юм, ардчилсан орнуудад тэгдэг юм хэмээн мэдэмхийрцгээх болжээ. Улс төрийн үйл ажиллагааны хамгийн зохимжгүй хэлбэрийг, эцсийн аргагүйдсэн аргыг дуурайна, сөрөг хүчин гэдгийг сөргөлдөх хүчин мэтээр ойлгож ажиллана, олонхи нь цөөнхийнхөө саналыг хүндэтгэнэ хэмээх ардчиллын зарчмыг ёс төртэй тунхагладаг ч олонхийн аливаа санал, шийдвэр хичнээн зөв байсан ч цөөнх нь түүнийг хамгийн буруу хэмээн няцаана, Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг хаяж гарна, төрийн хэрэг шийдэж буй их хурлын чуулганы хуралдаан дээр чанга чанга хашгиралдан бие биенээ хэлэх хэлэхгүйгээр доромжлоно, түүнийгээ үзэл бодлоо уралдуулж байгаа хэрэг гэнэ. Энэ бүхэнд дургүйцсэн мэт дүр үзүүлсэн хэсэг хүмүүс Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж байна гээд янз бүрийн нам, эвсэл, хөдөлгөөн байгуулна, тэгээд төр засаг өөд нулимана, төрийн ордныг гороолно, жагсаал, цуглаан, суулт хийнэ, өлсгөлөн зарлана. Улс төрийн том хүчний удирдагчид нөгөө талаа нийтээрээ авилгачид, хүнд сурталтнууд хэмээн цоллож, тиймээс тэднийг зайлуул, бүү нүүр өг хэмээн нийтэд уриалан сурталчилна. Ингээд дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэгч болно. Энэ бүхний уршгаар нийгмийн дотор бухимдал үүсч, ард иргэд аяга цайгаа тайван ууж чадахаа больж байгаа нь нэн харамсалтай.
Гэм буруугүй нь нотлогдоогүй бол гэмтэн биш хэмээх хууль эрхийн дээд зарчим байдаг гэсэн. Гэтэл сонгуулийн дүн хүлээсэн эгзэгтэй мөчид сонгууль бүх тойрогт луйврын аргаар болсон гэдэг мэдэгдэл гараагүй бол, урьдчилсан байдлаар сонгуульд ялсан хүчнийг эсэргүүцсэн цуглаан зохион. байгуулаагүй бол долдугаар сарын нэгний эмэгнэлт явдал гарахгүй байсан. Ингээд "өнгөт хувьсгал" хийхээр эртнээс санаархан бэлтгэгчид "өнгөт хувьсгалыг дуурайх гээд хөглөсөн нь" гэмээр явдал Монголд болж өнгөрлөө. Үүнийг давтахгүй байх нь Монголын хувьд нэн чухал. Яагаад гэвэл Монгол улс бол дэлхийд нээлттэй, эрх чөлөөтэй ардчилсан улс. Хамгийн гол нь барагдашгүй их чулуун нүүрс, зэс, алт, мөнгөний нөөцтэй орон. Ураныхаа нөөцөөр гэхэд л дэлхийд айргын тавд жагсаж байна. Энэ их баялагийг Монголын ард түмний сайн сайхны төлөө зөв зохистойноор ашиглах ёстой. Ингэх угтвар нөхцөл нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах, тэдэнд таатай нөхцөл бүрэлдүүлэх явдал юм. Үүний тулд Монголд улс төрийн тогтвортой байдал, төр, засгийн тууштай, ухаалаг үйл ажиллагаа зайлшгүй хэрэгтэй. 2008 оны УИХ-ын сонгуулиар байгуулагдсан парламент үүний үүд хаалгыг нээж өгнө гэж би бодож байна. МАХН-д сонгогчид давуу бололцоо олголоо. Үүнийгээ бүрэн ашиглахыг Монголын ард түмэн МАХН-аас шаардах эрхтэй.
МОНЦАМЭ-гийн тоймч Ц.Даваажав.
Tuesday, July 15, 2008
Ж. Батзаяа: Намайг цагдаа нар буудсан
Долдугаар сарын 1-нд болсон үймээний үеэр зарим иргэн буудуулж амиа алдсан талаар мэдээлсэн. Мөн дунд сургуулийн хоёр хүү буудуулж шархдаад байгаа юм. Тэд Гэмтэл согог, сэргээн засварлах нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үймээний үеэр шархадсан Ж.Батзаяатай уулзлаа. Тэрбээр одоо 16 настай аж. Энэ жил 11 дүгээр ангид орох юм байна.
-Жагсаал болж байгааг хаанаас мэдсэн юм бэ. Хэдэн цагт тэнд очсон юм?
-Би жагсаал болж байгааг мэдээгүй. Найзындаа очоод гэр рүүгээ автобусанд суугаад явж байсан юм. Гэтэл олон хүн цугларсан байсныг хараад сонирхоод найзтайгаа бууж очсон юм. Энэ үед 17.00 цаг өнгөрч байсан.
-Хэдэн цагийн үед буудуулсан бэ?
-Манай гэр Сансарт байдаг. Гэр рүүгээ харихаар Дуурийн театрын тэр орчимд явж байсан. 23.00 цаг өнгөрч байсан байх. Гэтэл цагдаа нар өөдөөс гарч ирээд буудсан. Хамгаалалтын хувцастай, буу барьсан зургаа, долоон цагдаа байсан. Дараа нь тэд ирээд намайг баривчилж авч явахыг оролдсон. Би тэднээс надад туслаач би буудуулчихлаа, би ямарч буруугүй гэдгээ хэлж гуйсан. Гэтэл тойроод зогсож байсан цагдаа нарын нэг нь "Хохь чинь, чи" гэж хэлээд толгой руу юмаар цохиж, зодож байгаад яваад өгсөн. Үүний дараа би ухаан алдсан юм. Гэтэл дараа нь хэдэн ах ирээд энд буудуулсан хүүхэд байна гээд машинд суулгаад эмнэлэгт хүргэж өгсөн. Надтай цуг бас нэг буудуулсан хүүхэд тэр машинд сууж ирсэн. Цагдаа нарт би үнэхээр гомдож байна. Хэлэх ч үг олдохгүй байна даа.
Хүүгийн маань хөлнөөс сум гарч ирсэн
Ж.Батзаяатай удаан ярилцаж болохгүй гэсэн юм. Цус их алдсан тул биеийнх нь байдал тун сул байгаа аж. Харин түүний ээж Д.Янжинсүрэнтэй уулзлаа.
-Та хүүгээ шархадсан гэдгийг хэзээ мэдсэн бэ?
-Маргааш нь мэдсэн. Намайг ирэхэд ухаангүй байсан. Одоо ч гэсэн бие нь тааруухан л байна. Хөл нь маш их бяцралттай. Одоо дотроо идээлж эхэлсэн гэсэн. Хамгийн ноцтой нь артерын судас нь тасарсан байсан. Хэрвээ хугацаа алдсан бол юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Одоо ч гэсэн биеийнх байдал муу байна. Байнга ёолж шаналж байгаа.
-Хөлөнд нь сум байсан гэсэн?
-Сум гуяных нь зузаан хэсэгт орсон байсан. Хүүгийн маань хөлнөөс шар өнгөтэй, долоон мм орчим сумны үлдэгдэл, бас бөөрөнхий хар дарь гарч ирсэн. Үүнийг цагдаа нар шинжилнэ гээд аваад явсан. Манай хүү гэрээсээ ч гардаггүй юм. Тэр шөнө миний муу совин татаад унтаж чадаагүй. Тэгээд үүрээр 05.00 цагт мэдээд эмнэлэгт ирсэн. Эм тарианы мөнгө дутагдалтай хэцүү байна. Би төр засагт үнэхээр гомдож байна. Эрүүл саруул зүгээр явж байсан хүүг минь ийм болчихоод байхад нэг ч удаа харж үзэхгүй байна. Цагдаа нар нэг л удаа ирээд байцаалт авчихаад л яваад өгсөн. Одоо таг л байна. Шүүх эмнэлгийн эмч нар ганц удаа ирсэн. Би өрх толгойлсон таван хүүхэдтэй эмэгтэй. Хүүхдүүдээ ганцаараа тэжээдэг. Гэтэл одоо ажлаа хийж чадахгүй хүүгээ сахиад сууж байна даа.
Э.ЭнхтӨр: Аав маань хүний эрхийн байгууллагад өргөдөл гаргана гэсэн
Мөн үймээний үеэр буудуулж шархадсан Э. Энхтөртэй уулзлаа. Тэрбээр одоо 16 настай.
-Хаана явж байгаад буудуулсан юм бэ?
-Би гэр рүүгээ харихаар Багшийн дээдийн автобусны буудал руу явж байсан юм. Тэр үед 23.00 цаг өнгөрч байсан. Гэтэл нэг мэдэхэд хөл гишгэж болохгүй болсон. Ойр хавьд олон хүн байсан. Хүмүүс буудуулчихлаа гээд л шуугилдсан. Тэгээд байж байтал хэдэн ах нар ирээд машинд суулгаад эмнэлэгт хүргэж өгсөн. Хаанаас ямар хүн буудсан талаар би мэдэж чадаагүй. Нэг мэдсэн л хөл гишгэж болохгүй болчихсон.
-Ямар гэмтэл авсан бэ?
-Гуя руу нэвт буудсан. Бяцралт ихтэй гэж эмч нар хэлж байгаа. Хэд хоног халуурсан. Одоо эмч нар үзээд хөлнөөс яс гаргаж ирээд л байгаа. Бяцарсан яс нь гэж хэлсэн. Хэзээ зүгээр болохыг хэлээгүй. Хөлийг маань найдвартай эдгэрнэ гэж ярихгүй л байна лээ.
-Эмчилгээний зардал хаанаас гаргаж байгаа вэ?
-Хувиасаа гаргаж байгаа. Аав, ээжид маань хэцүү л байгаа байх. Санаа нь зовоод л байна лээ. Намайг ээж сахиж байгаа. Аав Хүний эрхийн байгууллагад өргөдөл гаргана гэж байсан.
Monday, July 14, 2008
Sunday, July 13, 2008
Ц.Элбэгдорж
Thursday, July 03, 2008
Tuesday, July 01, 2008
Raw Video: Violent Protests in Mongolia
01 July 2008
PlusRaw Video: Violent Protests in MongoliaRaw Video: Violent Protests in MongoliaThe Associated PressProtesters clashed with Mongolian police on Tuesday in the capital Ulan Bator, as election resu...