Wednesday, January 07, 2009

Цагдаагийнхныг буруутгах хангалттай баримт цугларчээ

Өнгөрсөн оны долдугаар сарын 1 -нд болсон үймээний үеэр таван хүн буудуулж амиа алдсан хэрэгт Эргүүл хамгаалалтын газрын дарга, цагдаа нийлсэн 10 хүнийг сэжигтнээр татсан. Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгагдаж байгаа дээрх хүмүүсээс гадна НЦГ-ын дарга асан Зоригт, Хэв журмын тасгийн дарга асан Г.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Ш.Батсүх нарыг сэжигтнээр тооцсон. Тэднийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд тун удахгүй прокурорт хэрэг нь шилжих тухай эх сурвалж өгүүллээ. Өнгөрөгч долдугаар сарын 1-нд галт зэвсгээр таван хүний аминд хүрсэн хэрэгт дээрх хүмүүсээс 10- ыг нь яллагдагчаар татсан байна. Харин ямар хүмүүсийг яллагдагчаар татсанаа хэлэхээс эх сурвалж татгалзав. Ямар ч байсан энэ 10 хүний хоёр нь цагдаагийн томоохон албан тушаалтан гэнэ. Мөрдөн байцаалтын явцад тэднийг буруутгах хангалттай нотлох баримт цугларсан учраас хэрэг нь энэ сардаа багтаж прокурорт шилжих юм байна.

No comments: