Sunday, February 01, 2009

Шилдэг цахим хуудас бүтээх уралдаан

Зорилго
Энэхүү уралдаан нь өсвөр үеийнхний улам бүр өсөн нэмэгдэж буй мэдээллийн технологийн сонирхол, чадварыг нь нэмэгдүүлж хөгжүүлэх, мэдээлэл, харилцаа холбоо технологийн салбарын ирээдүй хойч үеийг бэлтгэхэд дэмжлэг болох зорилготой.

Зохион байгуулалт
Уралдаанд оролцогчид тавигдах шаардлага:
  1. Веб дизайн болон хөгжүүлэлтийн талаар анхан шатны мэдлэгтэй байх.
  2. 2009 оны 2 сарын 13-ны байдлаар 19 нас хүрээгүй нийслэлийн төрийн болон төрийн бус ЕБСургуулийн сурагч байх.
  3. Уралдаанд оролцох веб хуудсаа тэмдэглүүлэх. Зорилго, ашиглах технологи, мэдээлэл гэх мэт

  4. Цахим хуудсанд тавигдах шаардлага:

  5. Тухайн оролцогч өөрөө хийсэн байх. Ямар нэгэн web template, чөлөөт эхийг ашиглахгүй байх бусдаар хийлгээгүй байх шаардлагатай.
  6. Зохиогчийн эрх болон оюуны хулгайн талаар хууль болон холбогдох дүрэм журмыг зөрчөөгүй байх. Веб хуудасны мэдээллийн эх сурвалжийг тэмдэглэсэн байх шаардлагатай.
  7. Аливаа байгууллагын талаар сурталчилгааны материал агуулаагүй байх. Ямар нэгэн байгууллага, аж ахуйн нэгжийн талаар буюу ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сурталчилгааны материал агуулаагүй байх шаардлагатай.
  8. Олон нийтэд зохимжгүй материал агуулаагүй байх. “Зохимжгүй материал” гэдэгт дараах зүйлсийг ойлгоно.
  9. • Дайрч доромжилсон, зохисгүй үг хэллэг хэрэглэсэн, хувь хүн буюу олон нийтэд заналхийлсэн, арьс өнгө, хүйс, шашин шүтлэг зэргээр ялгаварласан, хэт үндэсний үзлийг дэлгэрүүлсэн зэрэг олон нийтэд зохимжгүй бүдүүлэг, бусдыг дорд үзсэн материал
    • Архи, тамхи, садар самуун болон хуулиар хориглосон бусад зүйлсийг сурталчилсан болон агуулсан материалууд
  10. Хэл. Тухайн веб хуудас нь монгол хэл дээр бүтээгдсэн байх бөгөөд олон хэлний сонголттой байж болно. Хэлний нэмэлт боломжуудыг агуулсан веб нь илүү оноо авах магадлалтай.

  11. Шүүгчдийн бүрэлдэхүүн

  12. Шалгаруулалтыг 5 хүнтэй шүүгчдийн бүрэлдэхүүнтэй баг тодорхой шалгуурын дагуу шалгаруулж дүгнэнэ.
  13. Шүүгчдийн багийг МШХХТГазраас байгуулна.
  14. Шүүгчдийн бүрэлдэхүүн нь шалгуур үзүүлэлтийг эцэслэн батална.
  15. Шүүгчид шалгуур үзүүлэлтүүдийн дагуу нийт оролцогчдын ирүүлсэн бүтээлүүдээс I байранд нэг (өргөмжлөл 150.000 төгрөгийн хамт), II байранд 2 (өргөмжлөл 100.000 төгрөгийн хамт), III байранд 2 (өргөмжлөл 50.000 төгрөгийн хамт) сурагчийг тодруулж шагналыг гардуулна.

  16. Хугацаа

  17. Бүртгэлийг 2 сарын 1-ээс эхлэн 2 сарын 13-г дуустал үргэлжилнэ. Уралдаанд оролцогч нь бүртгүүлэхдээ өөрийн хийх веб хуудсыг тэмдэглүүлнэ.
  18. Уралдаанд оролцогчид 3-р сарын 7-оос өмнө хийсэн вебээ шүүгчдийн багт хүлээлгэн өгнө.
  19. Шалгаруулалтыг 3 сарын 14-нд шалгаруулж дууссан байх бөгөөд шагналыг 3 сарын 18-нд гардуулна.

  20. Бусад

  21. Шүүгчид болон зохион байгуулагчдын зүгээс тухайн оролцогчын хувийн сахилга бат, зохион байгуулалтын асуудал болох уралдаанд оролцох веб хуудсаа санамсаргүйгээр устгах, алдах, дутуу хэлбэрээр өгөх буюу техникийн нөхцөл байдлаас шалтгаалсан эвдрэл гэмтэл зэрэг асуудлыг хариуцахгүй болно.
Холбоо барих
Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар
Бодлого төлөвлөлтийн хэлтэс мэргэжилтэн Б.Тамир
Утас: 330784
Э-Мэйл: tamir@icta.gov.mn

No comments: