Шорон эзгүйрч байна гэх таамгийг эхэнд дэвшүүлье. Өөрөөр хэлбэл Өршөөлийн тухай хууль үйлчилж эхлээд 10 дахь хоногтойгоо золгож байна. Хүчин төгөлдөр эл хуулиар өнгөрсөн оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр иргэдийн амь насыг буудан хороосон цагдаагийнхан хэргээс мултран завшиж байгаад зэвүүцсэн хохирогчдын ар гэрийнхэн өлсгөлөн зарласаар таван өдрийг ардаа үдлээ. Хуучин бас хувьсан өөрчлөгдөшгүй энэ сэдвийн ард хамгийн чухалд тооцогдож буй тоо нь гэмгүй явсан таван хүний халуун амь.

Сонгуулийн луйвар булхайд бухимдсан иргэд 2008 оны долдугаар сарын 1-нд үймээн дэгдээж, таван иргэн амиа алдаж, цөөнгүй иргэд биедээ сумны шархтай үлдсэн бол үймээнд оролцогчдын дийлэнх нь ял сонсож хоригдоод буй. Эдгээр ял сонссон иргэдэд өршөөл үзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж батлаад байна. Гэхдээ энэ хуулийн агуулга долдугаар сарын 1-ний хохирогчдод таалагдаагүй бололтой. Үймээнд оролцож амиа алдсан хийгээд шархтсан зарим иргэдийн ар гэрийнхэн өчигдрөөс эхлэн өлсгөлөн зарлалаа.