Saturday, July 18, 2009

 УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өнөөдөр Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комиссын бүрэлдэхүүнд орж ажиллахаас татгалзаж байгаагаа УИХ-д даргад албан бичгээр мэдэгджээ. Наадмын өмнөх өдөр батлагдсан Өршөөлийн хуульд зааснаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон болон хөнгөн, хүндэвтэр гэмт хэргээр ял эдэлж байгаа, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад шалгагдаж байгаа 2000 гаруй хүн өршөөлд хамрагдахаар болоод байгаа.
Мөн хуулинд “авлигын хэргээр ял эдэлж, энэ хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс өршөөлд хамрагдахгүй” байхаар хаалт хийж өгсөн. Харин Х.Тэмүүжин гишүүн үүн дээр “Албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийг мөн өршөөлд хамрагдахгүй байхаар” хаалт оруулах санал өгсөн боловч хэлэлцүүлгийн явцад энэ нь хасагдсан аж. Тиймээс гишүүн “авлигачдыг хаацайлсан” энэ хуулийг хэрэгжүүлэх комисст орж ажиллахаас татгалзсан байна. Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үүнд нь ямар хариулт өгөх юм бол.

No comments: