Showing posts with label New year. Show all posts
Showing posts with label New year. Show all posts
Monday, December 29, 2008
Дугана Хад 2008.12.26-27
Хуучнаар ТЭХС-ийн ажилчдын хүүхдийн "Пионерийн зуслан"-аас "Дугана хад"-ны эсрэг байрлах амралтанд шинэ жилээ тэмдэглэв. Амралт нь Улаанбаатараас 108 км, Дархан хотоос 120 км зайд орших бөгөөд төв засмал замын 100км-ийн багана өнгөрөнгүүт салж 8 км сайжруулсан шороон замаар явж хүрнэ. Тус амралт нь Төв аймгийн Борнуур сумын Бугын нурууны үргэлжлэл Эрдэнэ уулын өвөрт далайн түвшинээс дээш 1293 метрт өргөгдсөн, +48° 28' 52.80", +106° 4' 4.74" байрлалтай, 90 орчим градус босоо 30-90 метр өндөр эгц, цавчим тогтоцтой “Дугана Хад”-ны баруун талд байрлах тул ийнхүү нэрлэгдсэн байна. Амралт нь орчин тойрондоо Эрдэнэ уулын сэрүүн булаг, арын агуй, далийн рашаан, их бага Дугана хад, сүрлэг ногоон уулсаар хүрээлэгдэх бөгөөд мал сүрэг эрх зоргоороо налайн харагдах нь хэн хүний сэтгэлийг татаж, Монгол орны байгалийн сайхныг илтгэдэг гэнэ ээ. “Дугана Хад”-ны амралтын орчны уул хөндийгөөр буга, согоо, гөрөөс, үнэг хэрэм, гахай зэрэг зэрлэг ан амьтан, тас, бүргэд, хөхөө, галуу, нугас, ангир, ятга, шаазгай зэрэг жигүүртэн шувууд олонтой. Нарс, хус голлосон ой, сүрлэг уулс, өвс ургамал жигдэрсэн энэ нутагт монос, даль, мойл, аньс, гүзээлзгэнэ зэрэг жимс, нохойн хошуу, гоньд, хөх шар дэгд, согоо суман, таван салаа зэрэг эмийн ургамал арвинтай гэнэ.
Манайхнаас Баянбулаг, Базараа бид 3 л Дугана хаданд авирав аа. Өндөр дээрээс алсын бараа харах шиг сайхан юм гэж юу байх вэ дээ. Зүүн талд "Ёл хад"-ны амралтын газар тээр доор чүдэнзний хайрцаг шиг жижигхэн байшингууд цонх нь наранд гялбаж харагдана. Зүүн урд руу "Ёл хад" тэнгэрлүү тэмүүлэн хушуурч харагдан орой хэсгээр нь үүл нүүх нь үнэхээр үзэсгэлэнтэй ажээ. Урагшаа хөндийн адаг нь харагдахгүй зэрэглээтэн баруун урд руу модот уул дүнхийнэ. Баруун талд "Дугана хад" амралтын газрын мөн л чүдэнзний хайрцган байшингуудын ногоон төмөр дээвэр нар ойлгон гялалзана.
Saturday, March 03, 2007
Шинийн АрванТаванд хийморийн овоонд гарав
Лусын тухайд:Лус нь хийбодитой, ариун цэвэрч амьтад юм. Тэдний дүр төрхийг болон эзэгнэн суудаг газар усны баялаг болсон ургамал, ан амьтан, алт эрдэнэсийн талаарх мэдээ Бурханы Шашны судар шастирт тодорхой байдаг. Лусыг амирлангуй буюу цагаан, догшин буюу хар гэж ерөнхийд нь ялгаж үзнэ. Гол мөрөнд болон уул, ургамлын эзэн болсон лусын эзний тоо олон зүйл болой.
Савдагийн тухай:Савдаг гэдэг нь газрын эзэн гэсэн түвд үг. Тухайн нутаг дэвсгэрийн эзэн нь гэсэн ухагдахуун. Лус болон савдаг, тэдний тухай дүрийн сэтгэлгээнд оруулан бүтээсэн баримт цөөнгүй бөгөөд энэ насны элдэв ажил үйлээ даатган, тэдэнд эдээ унд, сан, сэржим өргөдөг уламжлалтай.
Овоог Монголчууд хэрхэн тахин шүтэж ирсэн тухай:
Нүүдэлчдийн зан заншил , аж амьдралын онцлог нь эрхлэн буй
аж ахуй, хүоээлэн буй байгаль дэлхийгээсээ ихээхэн хамааралтай. Тиймээс байгалийн мөн чанар, зүй тогтлыг танин мэдснээр, түүнд халгүй, зөв аж ахуйг эрхлэх ухаанаа нүүдэлчид олжээ. Ингэснээр байгаль орчиндоо хүндэтгэлтэй хандах лус, газрын эзэн хэмээх ойлголт бий болж, тэднийг тахих тахилгын зан үйл үүсэн хөгжсөн юм. Хөгжлийн явцад энэ нь байгалийн тэнцвэрийг хамгаалах, ан амьтдыг хайрлах,зүй зохицтой ашиглах цогц ухаан болон төлөвшсөн.
Амьтдын тоо толгойг тэнцвэртэй байлгах, газрын хөрсийг нөхөн сэргэх боломж нөхцлийг нь бүрдүүлэх, аливаа оршин буй юмсыг зүйлийн иж бүрдлийнх нь хүрээнд өсгөн үржүүлэх, авлан тэнцэнтгэх ухааныг нүүдэлчидганцхан гараар
цаасан дээр биш, биеэр амьдрал дээр үлгэрлэн үзүүлдэг, зааж сургадаг байжээ. Тухайлбал: "Их засаг", "Халх журам" зэрэг хууль цаазын бичигт ан авлах, газар малтах, мод бэлтгэх, гол ус ашиглах тухай нарийн зааж, шийтгэл оногдуулах тогтолцоог тодорхой дурдсан байдаг.
Овоонд юу юу өргөхийг цээрлэдэг тухайд:
Өргөл нь дээж доройтоогүй буюу эхлэн хэн нэгэн гар хүрч амсаагүй, уугаагүй, ариун эд байх ёстой. Дээрх журмаар өөрсдийн хэ
р чадлаар бэлтгэсэн идээ, шүүсээ хүндэтгэлтэй өндөрт цэвэрхэн газарт өргөдөг. Харин энэ мэт уламжлалт ёсыг гажиж, таяг, шил сав, төмөр гэх мэт өргөл үл болох зүйлсийг овоонд тавьж болдоггүй. Хэрэв үүнийг зөрчвөл тухайн газрын лус, савдаг бузартаж, орон газраа орхин дайжихад хүрнэ. Ингэвээс элдэв өвчин дэлгэрч, ган зуд болж, муу ёр бэлгийн зүйлс олноор гарахыг судар, шашдирт тэмдэглэн сэрэмжлүүлсэн байдаг.
Овоонд хэрхэн мөргөл үйлдэх тухайд:
Зуурдын буюу ахуй үесийн хэрэг тухайд лус, савдаг
тэргүүтэнд аврал одуулж болно. Харин гэрээрэлд чухалчилсан бодьгал бээр ертөнцөд хүчтэй тэнгэр лусыг дээд авралын орон хэмээн үзэх ёсон үгүй. Тиймээс овоонд гарч, хийморийн дарцаг хийсгэн, хийморь бадрах өлзий дэмбэрэлтэй үг хэлцэж, хишиг буяныг хурайлан дуудсан зан үйлийг бие болон хэл, сэтгэлийн үүднээс хичээн үйлддэг. Овоогоо нар зөв тойрч, хийморийн сан болон Дамдин бурханы зүрхэн тарнийг аялгуулан дуулж гийнгоолох журам түгээмэл байсан билээ.
Овоог Монголчууд хэрхэн тахин шүтэж ирсэн тухай:
Нүүдэлчдийн зан заншил , аж амьдралын онцлог нь эрхлэн буй
аж ахуй, хүоээлэн буй байгаль дэлхийгээсээ ихээхэн хамааралтай. Тиймээс байгалийн мөн чанар, зүй тогтлыг танин мэдснээр, түүнд халгүй, зөв аж ахуйг эрхлэх ухаанаа нүүдэлчид олжээ. Ингэснээр байгаль орчиндоо хүндэтгэлтэй хандах лус, газрын эзэн хэмээх ойлголт бий болж, тэднийг тахих тахилгын зан үйл үүсэн хөгжсөн юм. Хөгжлийн явцад энэ нь байгалийн тэнцвэрийг хамгаалах, ан амьтдыг хайрлах,зүй зохицтой ашиглах цогц ухаан болон төлөвшсөн.Амьтдын тоо толгойг тэнцвэртэй байлгах, газрын хөрсийг нөхөн сэргэх боломж нөхцлийг нь бүрдүүлэх, аливаа оршин буй юмсыг зүйлийн иж бүрдлийнх нь хүрээнд өсгөн үржүүлэх, авлан тэнцэнтгэх ухааныг нүүдэлчидганцхан гараар
цаасан дээр биш, биеэр амьдрал дээр үлгэрлэн үзүүлдэг, зааж сургадаг байжээ. Тухайлбал: "Их засаг", "Халх журам" зэрэг хууль цаазын бичигт ан авлах, газар малтах, мод бэлтгэх, гол ус ашиглах тухай нарийн зааж, шийтгэл оногдуулах тогтолцоог тодорхой дурдсан байдаг.Овоонд юу юу өргөхийг цээрлэдэг тухайд:
Өргөл нь дээж доройтоогүй буюу эхлэн хэн нэгэн гар хүрч амсаагүй, уугаагүй, ариун эд байх ёстой. Дээрх журмаар өөрсдийн хэ
р чадлаар бэлтгэсэн идээ, шүүсээ хүндэтгэлтэй өндөрт цэвэрхэн газарт өргөдөг. Харин энэ мэт уламжлалт ёсыг гажиж, таяг, шил сав, төмөр гэх мэт өргөл үл болох зүйлсийг овоонд тавьж болдоггүй. Хэрэв үүнийг зөрчвөл тухайн газрын лус, савдаг бузартаж, орон газраа орхин дайжихад хүрнэ. Ингэвээс элдэв өвчин дэлгэрч, ган зуд болж, муу ёр бэлгийн зүйлс олноор гарахыг судар, шашдирт тэмдэглэн сэрэмжлүүлсэн байдаг.Овоонд хэрхэн мөргөл үйлдэх тухайд:
Зуурдын буюу ахуй үесийн хэрэг тухайд лус, савдаг
тэргүүтэнд аврал одуулж болно. Харин гэрээрэлд чухалчилсан бодьгал бээр ертөнцөд хүчтэй тэнгэр лусыг дээд авралын орон хэмээн үзэх ёсон үгүй. Тиймээс овоонд гарч, хийморийн дарцаг хийсгэн, хийморь бадрах өлзий дэмбэрэлтэй үг хэлцэж, хишиг буяныг хурайлан дуудсан зан үйлийг бие болон хэл, сэтгэлийн үүднээс хичээн үйлддэг. Овоогоо нар зөв тойрч, хийморийн сан болон Дамдин бурханы зүрхэн тарнийг аялгуулан дуулж гийнгоолох журам түгээмэл байсан билээ.
Subscribe to:
Posts (Atom)