Tune in here Monday, November 14th at 9:00am to watch Atmosphere live from the GooglePlex. Can't wait until Monday? Check outwhat organizations that have gone Google have to say or learn more about Google Apps.
Showing posts with label мэдээ. Show all posts
Showing posts with label мэдээ. Show all posts
Wednesday, November 09, 2011
Sunday, February 01, 2009
Шилдэг цахим хуудас бүтээх уралдаан
Зорилго
Энэхүү уралдаан нь өсвөр үеийнхний улам бүр өсөн нэмэгдэж буй мэдээллийн технологийн сонирхол, чадварыг нь нэмэгдүүлж хөгжүүлэх, мэдээлэл, харилцаа холбоо технологийн салбарын ирээдүй хойч үеийг бэлтгэхэд дэмжлэг болох зорилготой.Зохион байгуулалт
Уралдаанд оролцогчид тавигдах шаардлага:- Веб дизайн болон хөгжүүлэлтийн талаар анхан шатны мэдлэгтэй байх.
- 2009 оны 2 сарын 13-ны байдлаар 19 нас хүрээгүй нийслэлийн төрийн болон төрийн бус ЕБСургуулийн сурагч байх.
- Уралдаанд оролцох веб хуудсаа тэмдэглүүлэх. Зорилго, ашиглах технологи, мэдээлэл гэх мэт
- Тухайн оролцогч өөрөө хийсэн байх. Ямар нэгэн web template, чөлөөт эхийг ашиглахгүй байх бусдаар хийлгээгүй байх шаардлагатай.
- Зохиогчийн эрх болон оюуны хулгайн талаар хууль болон холбогдох дүрэм журмыг зөрчөөгүй байх. Веб хуудасны мэдээллийн эх сурвалжийг тэмдэглэсэн байх шаардлагатай.
- Аливаа байгууллагын талаар сурталчилгааны материал агуулаагүй байх. Ямар нэгэн байгууллага, аж ахуйн нэгжийн талаар буюу ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сурталчилгааны материал агуулаагүй байх шаардлагатай.
- Олон нийтэд зохимжгүй материал агуулаагүй байх. “Зохимжгүй материал” гэдэгт дараах зүйлсийг ойлгоно.
- Хэл. Тухайн веб хуудас нь монгол хэл дээр бүтээгдсэн байх бөгөөд олон хэлний сонголттой байж болно. Хэлний нэмэлт боломжуудыг агуулсан веб нь илүү оноо авах магадлалтай.
- Шалгаруулалтыг 5 хүнтэй шүүгчдийн бүрэлдэхүүнтэй баг тодорхой шалгуурын дагуу шалгаруулж дүгнэнэ.
- Шүүгчдийн багийг МШХХТГазраас байгуулна.
- Шүүгчдийн бүрэлдэхүүн нь шалгуур үзүүлэлтийг эцэслэн батална.
- Шүүгчид шалгуур үзүүлэлтүүдийн дагуу нийт оролцогчдын ирүүлсэн бүтээлүүдээс I байранд нэг (өргөмжлөл 150.000 төгрөгийн хамт), II байранд 2 (өргөмжлөл 100.000 төгрөгийн хамт), III байранд 2 (өргөмжлөл 50.000 төгрөгийн хамт) сурагчийг тодруулж шагналыг гардуулна.
- Бүртгэлийг 2 сарын 1-ээс эхлэн 2 сарын 13-г дуустал үргэлжилнэ. Уралдаанд оролцогч нь бүртгүүлэхдээ өөрийн хийх веб хуудсыг тэмдэглүүлнэ.
- Уралдаанд оролцогчид 3-р сарын 7-оос өмнө хийсэн вебээ шүүгчдийн багт хүлээлгэн өгнө.
- Шалгаруулалтыг 3 сарын 14-нд шалгаруулж дууссан байх бөгөөд шагналыг 3 сарын 18-нд гардуулна.
- Шүүгчид болон зохион байгуулагчдын зүгээс тухайн оролцогчын хувийн сахилга бат, зохион байгуулалтын асуудал болох уралдаанд оролцох веб хуудсаа санамсаргүйгээр устгах, алдах, дутуу хэлбэрээр өгөх буюу техникийн нөхцөл байдлаас шалтгаалсан эвдрэл гэмтэл зэрэг асуудлыг хариуцахгүй болно.
Цахим хуудсанд тавигдах шаардлага:
• Дайрч доромжилсон, зохисгүй үг хэллэг хэрэглэсэн, хувь хүн буюу олон нийтэд заналхийлсэн, арьс өнгө, хүйс, шашин шүтлэг зэргээр ялгаварласан, хэт үндэсний үзлийг дэлгэрүүлсэн зэрэг олон нийтэд зохимжгүй бүдүүлэг, бусдыг дорд үзсэн материал
• Архи, тамхи, садар самуун болон хуулиар хориглосон бусад зүйлсийг сурталчилсан болон агуулсан материалууд
Шүүгчдийн бүрэлдэхүүн
Хугацаа
Бусад
Холбоо барих
Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар
Бодлого төлөвлөлтийн хэлтэс мэргэжилтэн Б.Тамир
Утас: 330784
Э-Мэйл: tamir@icta.gov.mn
Saturday, January 10, 2009
Монголчуудад оюуны өндөр чадавхи бий
Шинжлэх ухаан, технологийн дэвшил асар хурдтайгаар довтолгож явна. Дэвшил хөгжлөө дагаад хүн төрөлхтний оюун ухаан ч цахимжих шинжтэй. Саяхан л нэг тоннын жинтэй компьютер бүтээж гэнэ гээд шуугиж байсан цаг хугацаа аль хэдийнэ ард үлдэж, өнөөх нэг тоннын хүнд, нүсэр цахим компьютер маань өдгөө халааслаад явмаар жинтэйгээс гадна хурд хүчний хувьд дэвшиж иржээ. Гэтэл бүр түүнийг маань хэл оруулан ярьдаг болгожээ. Бүр эх хэл дээр минь, эрэгтэй хүний цээл хоолойгоор бидэнтэй ярилцах нь.
Юутай их дэвшил, хөгжил вэ. Холбоо мэдээлэл, технологийн сургуулийн мэдээллийн сүлжээний багийн ахлах багш Б.Сүхбат “Монгол хэлний ярианы дифон синтезийн системийн судалгаа ба боловсруулалт” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Энэ бол цахимыг хэлд оруулах оюуны үнэт бүтээл байв. Энэ бол мөрөөдөл биш, манай эрдэмтэн мэргэдийн олон жилийн ажлын үр дүн гэнэ. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага болон хүний аж амьдралд технологи, тэр дундаа мэдээлэл холбооны технологи эрчимтэй нэвтэрч нийгмийн хөгжил, аж байдал, хүн төрөлхтний өдөр тутмын харилцаанд өөрчлөлт гарч, нийгмийн үйл ажиллагаанд инеллектуаль болон автомат системүүд өргөнөөр хэрэглэгдэж байна. Өнөөдөр мэдээлэл харилцаа асар хурдаигай хөгжиж байгаа нэг хэлбэр бол энэ юм. Хэл яриа нь хүмүүсийн харилцааны хамгийн тохиромжтой хэлбэр бөгөөд санаа бодлоо илэрхийлэх чадвар, мэдээлэл солилцох хамгийн энгийн арга. Тиймээс ирээдүйд хүн ба компьютерын харилцаанд ярианы хэлбэр буюу ярианы технологи гарцаагүй давамгайлах болно гэдгийг эрдэмтэд нэгэнт баталжээ. Энэ ч үүднээс ийм төрлийн системүүд техник, технологи өндөр хөгжсөн орнуудад эрчимтэйгээр нэвтэрч байгаа аж.
Ярианы синтези болон яриан танилт нь яриа боловсруулалтын үндсэн хэсгүүдийн нэг юм. Ярианы технологийн систем нь маш нарийн төвөгтэй нийлмэл систем бөгөөд ийм төрлийн систем зохион бүтээх судалгаа шинжилгээний ажил олон арван жил үргэлжлэн хийгдэж байна. Өнөөдөр өргөн хүрээтэй арилжааны болон судалгаа шинжилгээний зориулалттай системүүдийг боловсруулж бүх салбарт ашиглах явдал өдөр ирэх бүр нэмэгдэж, хүрээгээ тэлж байна. Тухайлбал, удирдлага, мэдээлэл, харилцаа холбоо, мультмедиа систем боловсролын салбар, дохиоллын болон харуул хяналтын систем, хэл ярианы согогтой хүмүүст зориулсан гэх мэт өргөн хүрээг хамарч байгаа явдал юм.
Хөгжингүй орнууд өөр өөрийн төрөлх хэлний ярианы дохиог судлан боловсруулалт хийх замаар тухайн хэлний ярианы технологийн системүүдийг боловсруулан ашиглаж байна. Монгол хэлний яриа боловсруулах чиглэлд манай эрдэмтэд ажиллаж эхэлжээ. Энэхүү монгол хэлний ярианы синтезийн системийг зохион бүтээх ажлын суурь судалгаа авианы характеристик параметрүүдийг тогтоох, системийг боловсруулах, Профессор Б.Дамдинсүрэн, Б.Отгонбаяр, дэд профессор О.Бат-Энх нарын эрдэмтэд ажилласаар иржээ. Одоогийн байдлаар жил зургаан сарын хугацаанд өөрийн хэлний ярианы танилт болон синтезийн систем боловсруулах ажлыг төслийн удирдагч Б.Дамдинсүрэнгийн удирдлага дор дотоод, гадаадын санхүүжилтээр гүйцэтгэж байгаа юм байна.
Энэ бүгдээс ажихад монголчууд бид оюуны асар өндөр чадвартай ард түмэн гэдгээ нотлох бус уу. Юутай ч бид өдрөөс өдөрт өсөн дэвжиж байгаа техник технологио өөрсдийн оюунаар дэлхийд гайхагдах зүйлийг бүтээгээд байна.
мэдээллийн эх

Subscribe to:
Posts (Atom)