Thursday, February 19, 2009

Longplay Pronit J.CHRISTIE

WYKONAWCA: J.CHRISTIE


TYTUŁ ALBUMU: CHRISTIE


WYDANIE: Longplay Pronit


NUMER KATALOGOWY: SXL 0771

STAN PŁYTY i OKŁADKI: OCENA 4


Stan płyt wg. Record Collector's Grading System


SPIS UTWORÓW;


Strona A;


  1. YELLOW RIVER
  2. GOTTA BE FREE
  3. I’VE GOT A FEELING
  4. NEW YORK CITY
  5. INSIDE LOOKING OUT
  6. PUT YOUR MONEY DOWN

Strona B;


  1. DOWNTHE MISSISSIPPI LINE
  2. SAN BERNADINO
  3. COUNTRY BOY
  4. JOHNNY ONE TIME
  5. COMING HOME TONIGHT
  6. HERE I AM
  7. UNTIL THE DAWN


Wydawca: Gale Music Limitem(1), Christabel Music ( 2,3,5,6,8,-13), Copyright Control ( 4 ), Shaftesbury Music Pub. ( 7 )


C.B.S. U.K. Recording

Until The Dawn


Evening shadows fill the night
Glowing starlight shining bright
I will be here till morning light comes round again
Nothing can harm you if you trust in me, my friend
Rest your head on my pillow
Until the dawn, until the dawn

Soon the night will pass away
Soon we'll see the light of day
I promised you I'd never leave you alone
So close your eyes and hold me, never let me go
Rest your head on my pillow
Until the dawn, until the dawn
Rest your head on my pillow
Until the dawn, until the dawn

Repeat

Thursday, February 12, 2009

Чингисийн цогцолборын гипсэн хана доош суугаад эхэлсэн гэж ордон даяар шуугих болов

Чингисийн цогцолборын гипсэн хана доош суугаад эхэлсэн гэж ордон даяар шуугих болов
Төмөр хашлагаар хүрээлүүлж түмнээс тусгаарлагдсан Төрийн ордныг гаднаас нь харвал энэхүү нүсэр барилга тун суурь сайтай, бат бөх эд шиг санагдана. Хуучны зэгэл саарал өнгөө халж сэтгэлд өег өрмөн шаргал “дээл”-тэй болсон энэ байшин харин гадна дотроосоо усанд автан хэврэгшсээр буйг анзаардаг нь цөөн. Төрийн ордны баруун жигүүр доогуур бүхэл бүтэн гол булшлагдчихаад байгаа гэж хэн хүний санаанд буухгүй биз ээ. Нийслэлийн төвөөр урсч байсан гол яагаад Төрийн ордон дор дарагдсан талаар түүх сөхөж үзье.
Төрийн ордны барилгын ажлыг 1947 онд эхлүүлж, 1951 онд буюу тухайн үеийн төрийн тэргүүн маршал Х.Чойбалсанг насан өөд болохоос хэдхэн сарын өмнө 1951 онд ашиглалтад оруулжээ. Барилгын ажилд Халх голын дайны үед олзлогдсон япончууд гар бие оролцсон түүхтэй. Одоогийн Боловсролын их сургуулийн төв байранд байрлаж байсан төр, засгийн удирдлага Төрийн ордонд нүүн төвхнөснөөс хойш 57 жил өнгөрчээ. Тэр үед Сэлбийн гол хоёр салаалан урсч байсан гэдэг. Өтгөс буурлууд өдгөө ч Сэлбийн голыг зүүн Сэлбэ хэмээн нэрлэдэг нь тийм учиртай аж. Ил харагдах мөргүй болсон Сэлбийн баруун салаа одоогийн Урт цагааны орчмоор урсдаг байжээ. 1950-иад онд социалист бүтээн байгуулалт өрнөж нийслэлийн төв хэсэгт барилга байгууламж барихдаа баруун Сэлбийг дараад булчихаж. Бас орос ах нар хиймэл нуур тогтоохоор эхийг нь таслан боосон нь гавьтай юм бололгүй хаягдаад одоогийн Ногоон нуур болж хавь ойроо намагт автуулж, өмхийрсөн цөөрөм болон хоцорчээ.
Газартай тэгшлүүлж, дээрээ барилга байшин бариулсан ч баруун Сэлбэ алга болсонгүй, түүний ус хөрсөн доогуур нэвчиж нүүсээр Төрийн ордны баруун жигүүр дор “нойрсчээ”. Гэвч их ус ширгэсэнгүй. Хаврын хаварт байгалийн жамаараа сэрдэг юм. Баруун Сэлбийг амилах цагаар Төрийн ордны баруун жигүүрийн цахилгаан шатны техник хэрэгсэлд богино холболт үүсч жагсаалаас гарах нь ердийн үзэгдэл. Төрийн шаргал ордонд Чехээс авчирч угсарсан 1000 кг-ын даацтай гурав, 500 кг-ын даацтай нэг цахилгаан шат ажилладгаас яргуй нүдлэх цагаар ёс юм шиг нэг нь чийгтэн “хөл хоригддог” болсоор цөөнгүй жилийг үдэв. Энэ үеэр баруун жигүүрт төвлөрөн үйл ажиллагаагаа явуулдаг УИХ-ын эрхэм гишүүд, Тамгын газрын албан хаагчид явган шатаар өгсч уруудан эрүүл мэндээ сайжруулдаг авай.
Баруун Сэлбэ ордны барилгын төв хэсэг болох УИХ-ын чуулганы танхимд ч суулт үүсгэж дөнгөсөн байна. Хэдэн жилийн өмнө Дэд бүтцийн хяналтын албанаас шалгалт хийж үзээд чуулганы танхим хүний эрүүл мэндэд тохиромжгүй, сууж нурах аюултай гэсэн дүгнэлт гаргаж байв. Түүнээс хойш чуулганы танхимд их засвар оруулан, 2006 оны намар ашиглалтад оруулсан билээ. Гэвч аюул үүгээр өнгөрсөнгүй. С.Төмөр-Очир УИХ-ын дарга байхдаа Монголын үндэсний олон нийтийн телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож “Ж.Бямбадорж дарга бид хоёрын суудаг хэсгийн тааз “но”-той болж байгаа” гэж байв. Түүнээс хойш хоёр ч парламент бүрэн эрхээ өндөрлүүлж, дахин нэг нь үйл ажиллагаагаа эхлүүлэн анхны чуулганаа завсарлуулаад байна. Өнгөрсөн хугацаанд Төрийн ордны тэр хэсэгт засвар оруулаагүй тул УИХ-ын даргын албан өрөө, Засгийн газрын хуралдааны танхим байрладаг баруун жигүүрийн урд хэсэг аюултай бүсд тооцогдохоор болжээ.
Зүүн жигүүр ч ялгаагүй. Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед түүний албан өрөөний том гэрэл ан цав үүссэн таазнаас салан нүсэр бүрхүүлтэйгээ бичгийн ширээн дээр нь унаж байсан юм. Ажлын цаг дуусч Ерөнхийлөгч эзгүй байсан тулдаа л Төрийн тэргүүн мэнд үлдсэн.
За энэ ч яах вэ, 60 шахам жил болсон “өвгөн” барилга гэж бодоход ашиглалтад гүйцэд орж амжаагүй байгаа урт настай Чингисийн цогцолбор усанд авахуулж, доош суугаад эхэлсэн гэж ордон даяар шуугих болов. Тэнд одоогоор Төрийн есөн хөлт их цагаан тугаа шилжүүлж, Монголын төрийг даадаг хэмээх Очирваань бурхны зээгт наамал дүрийг залаад буй. Бас төр, засгийн архивыг оруулж, үзэсгэлэнгийн дэлгэмэл танхим байгуулан олон нийтийн чөлөөтэй орж гарч сонирхдог бүс болгохоор төлөвлөөд байгаа. Гэтэл олонд үүдээ нээж амжаагүй цогцолборын доод хэсгээс ус гарч, гипсэн хана нь суугаад эхэлсэн гэнэ. Өмнөх зууны дундуур баруун Сэлбийг дарж, байгалийг ялан дийллээ гэж дүвчигнэж байсны гай энэ. Ядахдаа УИХ-ын гишүүн Д.Арвины эзэмшилд байсан “Их өргөө” компанийнхан яс муутай материалаар цогцолборыг барьсны “но” илэрч, хана туурга нь суух болсныг архивын ажилтнууд хэлцгээх болжээ. Гадна хэсэг нь л гэхэд дөнгөж барьж дууссаны дараа хэлтэрч нурж эхэлснийг тухайн үед хэвлэлүүд зураг сэлттэй нь нийтэлж байсан билээ. Их Монгол Улсын 800 жилийн ойгоор 2006 оны зун ашиглалтад оруулна гэж байсан Чингисийн цогцолбор 2009 он гараад байхад хаалгаа нээх бүү хэл усанд автаад зутруу л байгаа гэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний Тамгын газрынхан тэнд байрлах ёстой байсан ч айгаад нүүж орох зүрхтэн олдохгүй байгаа бололтой.
Төрийн ордонд уг нь 1961, 1981 онд өргөтгөл, 1987 онд шинэтгэл хийжээ. Хүйтэн дайны үе болох 1981 оны өргөтгөлөөр ордны дор 150 хүний хоргодох байр байгуулсан гэдэг. Одоо тэр байрыг дайны зориулалтаар ашиглах хэрэг байхгүй тул хана, тааз нь сууж шавар шохой нь нурсан, өрөө тасалгаа нь усанд автсан эрхэм гишүүдийн толгой хоргодох газар болж магадгүй нь. Төрийн бэлгэдэл болж иргэдийнхээ сэтгэлд оршдог Төрийн ордныг дороос нь баруун Сэлбийн ус, дээрээс нь борооны дусаал идэж өдрөөс өдөрт хэврэгшсээр. Ядаж байхад шинэхэн барьсан Чингисийн цогцолбор муудаж эхэлдэг нь ч юу вэ.

Monday, February 02, 2009

“МАХН-ын төв байр” зураг оны шилдгээр шалгарлаа

Гэрэл зургийн “Гамма” агентлагаас зохион байгуулдаг нэрт гэрэл зурагчин Ц.Батзориг агсны нэрэмжит “Оны шилдэг гэрэл зураг-2009” уралдааны шилдгүүд өнөөдөр тодорлоо. Тус уралдааныг энэ жил найм дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн уралдаанд ирүүлсэн нийт 900 гаруй гэрэл зургаас шилдгүүдийг тодруулсан байна.

 Ц.Батзориг агсны нэрэмжит шилдэг гэрэл зураг шалгаруулах уралдааны номинаци тус бүрт тэргүүлсэн бүтээлийг танилцуулъя.

-Хамгаалал хүссэн хүүхэд сэдэв:
Гэрэл зурагчин Э.Харцага. “Хүчирхийлэлд өртөж буй аврал эрсэн охин”.

-Чөлөөт сэдэв:
Гэрэл зурагчин Б.Амар. “Эцсийн зогсоол”.

-Хошин шогийн мэдрэмжтэй зурагчны шагнал:
Гэрэл зурагчин Н.Тэмүүжин. “Баригдана даа, баригдана”.

-Хүмүүс, хөрөг, гэр бүл:
Гэрэл зурагчин П.Ганбаяр. “Танилын хөрөг”

-Монгол омогшил-МУГЖ Д.Сосорбарамын нэрэмжит шагнал:
Гэрэл зурагчин Ч.Батзориг. “Говийн шөнө”.

-Байгаль, хүрээлэн буй орчин:
Гэрэл зурагчин Л.Мөнхөө. “Хоолондоо”.

-Спорт сэдэвт гэрэл зураг:
Гэрэл зурагчин Ж.Батбаатар. “Цохилт”.

-Олны таашаалд нийцсэн гэрэл зураг:
Гэрэл зурагчин Т.Бямба-Очир “МАХН-ын төв байр”.

-Оны үйл явдал, аж амьдрал:
Гэрэл зурагчин Ү.Одбаяр. “Цаазын ял”.

-Гранпри буюу оны шилдэг гэрэл зураг:
Гэрэл зурагчин Т.Бямба-Очир “МАХН-ын төв байр”бүтээлээр тус тус оны шилдэг гэрэл зургийн шагнал хүртлээ.

М.Дөлгөөн:
“МАХН-ын төв байр” зураг оны шилдгээр шалгарлаа

Sunday, February 01, 2009

Шилдэг цахим хуудас бүтээх уралдаан

Зорилго
Энэхүү уралдаан нь өсвөр үеийнхний улам бүр өсөн нэмэгдэж буй мэдээллийн технологийн сонирхол, чадварыг нь нэмэгдүүлж хөгжүүлэх, мэдээлэл, харилцаа холбоо технологийн салбарын ирээдүй хойч үеийг бэлтгэхэд дэмжлэг болох зорилготой.

Зохион байгуулалт
Уралдаанд оролцогчид тавигдах шаардлага:
  1. Веб дизайн болон хөгжүүлэлтийн талаар анхан шатны мэдлэгтэй байх.
  2. 2009 оны 2 сарын 13-ны байдлаар 19 нас хүрээгүй нийслэлийн төрийн болон төрийн бус ЕБСургуулийн сурагч байх.
  3. Уралдаанд оролцох веб хуудсаа тэмдэглүүлэх. Зорилго, ашиглах технологи, мэдээлэл гэх мэт

  4. Цахим хуудсанд тавигдах шаардлага:

  5. Тухайн оролцогч өөрөө хийсэн байх. Ямар нэгэн web template, чөлөөт эхийг ашиглахгүй байх бусдаар хийлгээгүй байх шаардлагатай.
  6. Зохиогчийн эрх болон оюуны хулгайн талаар хууль болон холбогдох дүрэм журмыг зөрчөөгүй байх. Веб хуудасны мэдээллийн эх сурвалжийг тэмдэглэсэн байх шаардлагатай.
  7. Аливаа байгууллагын талаар сурталчилгааны материал агуулаагүй байх. Ямар нэгэн байгууллага, аж ахуйн нэгжийн талаар буюу ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сурталчилгааны материал агуулаагүй байх шаардлагатай.
  8. Олон нийтэд зохимжгүй материал агуулаагүй байх. “Зохимжгүй материал” гэдэгт дараах зүйлсийг ойлгоно.
  9. • Дайрч доромжилсон, зохисгүй үг хэллэг хэрэглэсэн, хувь хүн буюу олон нийтэд заналхийлсэн, арьс өнгө, хүйс, шашин шүтлэг зэргээр ялгаварласан, хэт үндэсний үзлийг дэлгэрүүлсэн зэрэг олон нийтэд зохимжгүй бүдүүлэг, бусдыг дорд үзсэн материал
    • Архи, тамхи, садар самуун болон хуулиар хориглосон бусад зүйлсийг сурталчилсан болон агуулсан материалууд
  10. Хэл. Тухайн веб хуудас нь монгол хэл дээр бүтээгдсэн байх бөгөөд олон хэлний сонголттой байж болно. Хэлний нэмэлт боломжуудыг агуулсан веб нь илүү оноо авах магадлалтай.

  11. Шүүгчдийн бүрэлдэхүүн

  12. Шалгаруулалтыг 5 хүнтэй шүүгчдийн бүрэлдэхүүнтэй баг тодорхой шалгуурын дагуу шалгаруулж дүгнэнэ.
  13. Шүүгчдийн багийг МШХХТГазраас байгуулна.
  14. Шүүгчдийн бүрэлдэхүүн нь шалгуур үзүүлэлтийг эцэслэн батална.
  15. Шүүгчид шалгуур үзүүлэлтүүдийн дагуу нийт оролцогчдын ирүүлсэн бүтээлүүдээс I байранд нэг (өргөмжлөл 150.000 төгрөгийн хамт), II байранд 2 (өргөмжлөл 100.000 төгрөгийн хамт), III байранд 2 (өргөмжлөл 50.000 төгрөгийн хамт) сурагчийг тодруулж шагналыг гардуулна.

  16. Хугацаа

  17. Бүртгэлийг 2 сарын 1-ээс эхлэн 2 сарын 13-г дуустал үргэлжилнэ. Уралдаанд оролцогч нь бүртгүүлэхдээ өөрийн хийх веб хуудсыг тэмдэглүүлнэ.
  18. Уралдаанд оролцогчид 3-р сарын 7-оос өмнө хийсэн вебээ шүүгчдийн багт хүлээлгэн өгнө.
  19. Шалгаруулалтыг 3 сарын 14-нд шалгаруулж дууссан байх бөгөөд шагналыг 3 сарын 18-нд гардуулна.

  20. Бусад

  21. Шүүгчид болон зохион байгуулагчдын зүгээс тухайн оролцогчын хувийн сахилга бат, зохион байгуулалтын асуудал болох уралдаанд оролцох веб хуудсаа санамсаргүйгээр устгах, алдах, дутуу хэлбэрээр өгөх буюу техникийн нөхцөл байдлаас шалтгаалсан эвдрэл гэмтэл зэрэг асуудлыг хариуцахгүй болно.
Холбоо барих
Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар
Бодлого төлөвлөлтийн хэлтэс мэргэжилтэн Б.Тамир
Утас: 330784
Э-Мэйл: tamir@icta.gov.mn