Wednesday, January 28, 2009

Дөрвөн хүн буудах тушаал өгсөн цагдаагийн удирдлагуудын хэргийг ирэх долоо хоногт прокурорт шилжүүлнэ

“Хар мягмар” гариг буюу өнгөрсөн жилийн долдугаар сарын 1-ний нийтийн эмх замбараагүй байдлын үеэр үеэр энгийн дөрвөн иргэн буудуулж амь насаа алдсан. Тэднийг буудаж хөнөөсөн хэрэгт холбогдуулан Эргүүл хамгаалалтын газрын цагдаа нарыг буруутган жил дамнан шалгаж байгаа билээ.

Буудах тушаал өгсөн хэрэгт ЦЕГ-ын болон Нийслэлийн цагдаагийн буруутган эрүүгийн хэрэг үүсгэсэн ч заримынх нь хэргийг хэрэгсэхгүй болгоод байгаа.

НЦГ-ын дарга асан хурандаа О.Зоригтыг албан үүрэгтэй хайнга хандсан, буудах тушаал өгсөн гэсэн үндэслэлээр яллагдагчаар татагдсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр цацагдсан.

Хэргийг шалгаж байгаа Улсын ерөнхий прокурорын газраас тодруулахад “Хэргийн мөрдөн байцаалт дуусах шатандаа орсон. Хэргийн холбогдогч нарт хавтаст хэргийг танилцуулж байгаа. Ирэх долоо хоногт прокурорын хяналтад шилжүүлнэ” гэлээ.

Мөн энэ талаар зарим эх сурвалжийн мэдээлснээр “Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Хэргийг нь хэрэгсэхгүй болгосон хүн байхгүй. Цагдаагийн удирдлага дөрвөн хүнд албан тушаалдаа хайнга хандсан гэсэн Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлд зааснаар шалгаж л байгаа” гэсэн юм.

Monday, January 26, 2009

Ж.Батзаяа:Ухаан ороод хартал баахан цагдаа нар намайг тойроод зогссон байсан

Долдугаар сарын 1-ний өдөр таван иргэн буудуулж амь насаа алдсанаас гадна олон иргэн буудуулж хүнд гэмтсэн. Тэдний нэг Ерөнхий боловсролын сургуулийн XI ангийн сурагч долдугаар сарын 1-нээс өнөөг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсаар баасан гаригт түр хугацаагаар гэртээ гараад байна. Ингээд бид 17 настай Ж.Батзаяатай уулзаж ярилцсан юм.
-Сайн байна уу. Өнөөдөр эмнэлгээс гарсан гэсэн үү. Бие нь ямархуу байна?
-Сайн. Саяхан эмнэлгээс гарлаа. Долдугаар сарын 1-ний орой хэвтээд баасан гаригт эмнэлгээс гарлаа.

Таван хүний амины хэрэгт О.Зоригт, Ш.Батсүх нар тунаж үлдсэн гэжээ

Улсын прокурорын ерөнхий газрын Мөрдөн байцаах албаныхан долдугаар сарын нэгэнд буудуулж амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг баасан гаригт дуудаж уулзжээ. Энэ үеэр хэргийн явц байдлын талаар мэдээлж, шинжээчдийн дүгнэлтийг танилцуулсан байна. Хэргийн газраас автомат бууныхаас гадна гар бууны сумны хонгио олдсон аж.
Эл хэрэгт цагдаагийн арав гаруй албан хаагчийг сэжигтнээр татан байцааж буй ч Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, Эргүүл хамгаалалтын 801 дүгээр ангийн захирагч асан Ш.Батсүх нар тунаж үлдэээд байгаа аж. Тэдэнд галт сум хэрэглэх тушаалыг хэн өгснийг илчлэх, эсвэл өөрсдөө хэргээ хүлээж гарах гэсэн хоёрхон сонголт үлдсэн гэдэг мэдээлэл байна.
мэдээллийн эх сурвалж:Таван хүний амины хэрэгт О.Зоригт, Ш.Батсүх нар тунаж үлдсэн гэжээ

Saturday, January 24, 2009

“Долдугаар сарын 1” киноны уран бүтээлчид мэдээлэл хийлээ

Долдугаар сарын 1-ний өдөр болсон үймээнээс сэдэвлэн бүтээсэн нэгэн кино ирэх гуравдугаар сард дэлгэцнээ гарах гэж байна. Энэ талаар өнөөдөр уг киноны уран бүтээлчид мэдээлэл хийлээ. “Долдугаар сарын 1” нэртэй уран сайхны кинонд тэр өдөр баривчлагдсан энгийн нэгэн залуугийн амьдралын тухай өгүүлэх ажээ. “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар, продюсер Д.Онон нарын ярьснаар энэхүү бүтээл нь долдугаар сарын 1-ний үймээнийг эргэн сануулж, сөхөхийг гол зорилгоо болгоогүй, харин тэр үймээний улмаас жирийн иргэд хэрхэн хохирсон тухай бодит байдлаас сэдэвлэн харуулахыг хүссэн байна.

Saturday, January 10, 2009

Монголчуудад оюуны өндөр чадавхи бий

Шинжлэх ухаан, технологийн дэвшил асар хурдтайгаар довтолгож явна. Дэвшил хөгжлөө дагаад хүн төрөлхтний оюун ухаан ч цахимжих шинжтэй. Саяхан л нэг тоннын жинтэй компьютер бүтээж гэнэ гээд шуугиж байсан цаг хугацаа аль хэдийнэ ард үлдэж, өнөөх нэг тоннын хүнд, нүсэр цахим компьютер маань өдгөө халааслаад явмаар жинтэйгээс гадна хурд хүчний хувьд дэвшиж иржээ. Гэтэл бүр түүнийг маань хэл оруулан ярьдаг болгожээ. Бүр эх хэл дээр минь, эрэгтэй хүний цээл хоолойгоор бидэнтэй ярилцах нь.

Юутай их дэвшил, хөгжил вэ. Холбоо мэдээлэл, технологийн сургуулийн мэдээллийн сүлжээний багийн ахлах багш Б.Сүхбат “Монгол хэлний ярианы дифон синтезийн системийн судалгаа ба боловсруулалт” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Энэ бол цахимыг хэлд оруулах оюуны үнэт бүтээл байв. Энэ бол мөрөөдөл биш, манай эрдэмтэн мэргэдийн олон жилийн ажлын үр дүн гэнэ. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага болон хүний аж амьдралд технологи, тэр дундаа мэдээлэл холбооны технологи эрчимтэй нэвтэрч нийгмийн хөгжил, аж байдал, хүн төрөлхтний өдөр тутмын харилцаанд өөрчлөлт гарч, нийгмийн үйл ажиллагаанд инеллектуаль болон автомат системүүд өргөнөөр хэрэглэгдэж байна. Өнөөдөр мэдээлэл харилцаа асар хурдаигай хөгжиж байгаа нэг хэлбэр бол энэ юм. Хэл яриа нь хүмүүсийн харилцааны хамгийн тохиромжтой хэлбэр бөгөөд санаа бодлоо илэрхийлэх чадвар, мэдээлэл солилцох хамгийн энгийн арга. Тиймээс ирээдүйд хүн ба компьютерын харилцаанд ярианы хэлбэр буюу ярианы технологи гарцаагүй давамгайлах болно гэдгийг эрдэмтэд нэгэнт баталжээ. Энэ ч үүднээс ийм төрлийн системүүд техник, технологи өндөр хөгжсөн орнуудад эрчимтэйгээр нэвтэрч байгаа аж.

Ярианы синтези болон яриан танилт нь яриа боловсруулалтын үндсэн хэсгүүдийн нэг юм. Ярианы технологийн систем нь маш нарийн төвөгтэй нийлмэл систем бөгөөд ийм төрлийн систем зохион бүтээх судалгаа шинжилгээний ажил олон арван жил үргэлжлэн хийгдэж байна. Өнөөдөр өргөн хүрээтэй арилжааны болон судалгаа шинжилгээний зориулалттай системүүдийг боловсруулж бүх салбарт ашиглах явдал өдөр ирэх бүр нэмэгдэж, хүрээгээ тэлж байна. Тухайлбал, удирдлага, мэдээлэл, харилцаа холбоо, мультмедиа систем боловсролын салбар, дохиоллын болон харуул хяналтын систем, хэл ярианы согогтой хүмүүст зориулсан гэх мэт өргөн хүрээг хамарч байгаа явдал юм.

Хөгжингүй орнууд өөр өөрийн төрөлх хэлний ярианы дохиог судлан боловсруулалт хийх замаар тухайн хэлний ярианы технологийн системүүдийг боловсруулан ашиглаж байна. Монгол хэлний яриа боловсруулах чиглэлд манай эрдэмтэд ажиллаж эхэлжээ. Энэхүү монгол хэлний ярианы синтезийн системийг зохион бүтээх ажлын суурь судалгаа авианы характеристик параметрүүдийг тогтоох, системийг боловсруулах, Профессор Б.Дамдинсүрэн, Б.Отгонбаяр, дэд профессор О.Бат-Энх нарын эрдэмтэд ажилласаар иржээ. Одоогийн байдлаар жил зургаан сарын хугацаанд өөрийн хэлний ярианы танилт болон синтезийн систем боловсруулах ажлыг төслийн удирдагч Б.Дамдинсүрэнгийн удирдлага дор дотоод, гадаадын санхүүжилтээр гүйцэтгэж байгаа юм байна.

Энэ бүгдээс ажихад монголчууд бид оюуны асар өндөр чадвартай ард түмэн гэдгээ нотлох бус уу. Юутай ч бид өдрөөс өдөрт өсөн дэвжиж байгаа техник технологио өөрсдийн оюунаар дэлхийд гайхагдах зүйлийг бүтээгээд байна.
мэдээллийн эх

Thursday, January 08, 2009

Санасандаа хүрсэн болохоор төсвийн мөнгө ч яамай

УИХ-ын сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний үйл явдал, эмх замбараагүй байдлын үеэр хохирсон иргэдэд мөнгөн тусламж үзүүлэхэд улсын төсвөөс 13 тэрбум төгрөг зарцуулах юм байх. Үнэндээ улстөрчдийн эрх мэдэл, зөөлөн суудлын төлөө хийсэн булай үйлдэл, өөрөөр хэлбэл сонгуулийн булхай луйвраас болж ард түмний хүүхдүүд өөр хоорондоо мөргөлдсөнөөс болж тэдний нэлээд хэсэг нь хохирсон. 700 гаруй хүнийг цагдаагийнхан баривчлан хорьж цагдаж тэдний 200 гаруйг нь эрүүгийн хуулиар шийтгэсэн. Төрд тангараг өргөсөн юм болохоороо хөөрхий цагдаа нар ч МАХН-ын дарга нарын тушаал зааврыг биелүүлж яваад бэртэж гэмтсэн. Зүрх нь хөөрсөн цагдаагийнхны бороохой, буцааж шидсэн чулуу, бууны суманд шархадсан.

Wednesday, January 07, 2009

Цагдаагийнхныг буруутгах хангалттай баримт цугларчээ

Өнгөрсөн оны долдугаар сарын 1 -нд болсон үймээний үеэр таван хүн буудуулж амиа алдсан хэрэгт Эргүүл хамгаалалтын газрын дарга, цагдаа нийлсэн 10 хүнийг сэжигтнээр татсан. Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгагдаж байгаа дээрх хүмүүсээс гадна НЦГ-ын дарга асан Зоригт, Хэв журмын тасгийн дарга асан Г.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Ш.Батсүх нарыг сэжигтнээр тооцсон. Тэднийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд тун удахгүй прокурорт хэрэг нь шилжих тухай эх сурвалж өгүүллээ. Өнгөрөгч долдугаар сарын 1-нд галт зэвсгээр таван хүний аминд хүрсэн хэрэгт дээрх хүмүүсээс 10- ыг нь яллагдагчаар татсан байна. Харин ямар хүмүүсийг яллагдагчаар татсанаа хэлэхээс эх сурвалж татгалзав. Ямар ч байсан энэ 10 хүний хоёр нь цагдаагийн томоохон албан тушаалтан гэнэ. Мөрдөн байцаалтын явцад тэднийг буруутгах хангалттай нотлох баримт цугларсан учраас хэрэг нь энэ сардаа багтаж прокурорт шилжих юм байна.