Saturday, March 03, 2007

Шинийн АрванТаванд хийморийн овоонд гарав

Лусын тухайд:
Лус нь хийбодитой, ариун цэвэрч амьтад юм. Тэдний дүр төрхийг болон эзэгнэн суудаг газар усны баялаг болсон ургамал, ан амьтан, алт эрдэнэсийн талаарх мэдээ Бурханы Шашны судар шастирт тодорхой байдаг. Лусыг амирлангуй буюу цагаан, догшин буюу хар гэж ерөнхийд нь ялгаж үзнэ. Гол мөрөнд болон уул, ургамлын эзэн болсон лусын эзний тоо олон зүйл болой.

Савдагийн тухай:
Савдаг гэдэг нь газрын эзэн гэсэн түвд үг. Тухайн нутаг дэвсгэрийн эзэн нь гэсэн ухагдахуун. Лус болон савдаг, тэдний тухай дүрийн сэтгэлгээнд оруулан бүтээсэн баримт цөөнгүй бөгөөд энэ насны элдэв ажил үйлээ даатган, тэдэнд эдээ унд, сан, сэржим өргөдөг уламжлалтай.

Овоог Монголчууд хэрхэн тахин шүтэж ирсэн тухай:
Нүүдэлчдийн зан заншил , аж амьдралын онцлог нь эрхлэн буй аж ахуй, хүоээлэн буй байгаль дэлхийгээсээ ихээхэн хамааралтай. Тиймээс байгалийн мөн чанар, зүй тогтлыг танин мэдснээр, түүнд халгүй, зөв аж ахуйг эрхлэх ухаанаа нүүдэлчид олжээ. Ингэснээр байгаль орчиндоо хүндэтгэлтэй хандах лус, газрын эзэн хэмээх ойлголт бий болж, тэднийг тахих тахилгын зан үйл үүсэн хөгжсөн юм. Хөгжлийн явцад энэ нь байгалийн тэнцвэрийг хамгаалах, ан амьтдыг хайрлах,зүй зохицтой ашиглах цогц ухаан болон төлөвшсөн.
Амьтдын тоо толгойг тэнцвэртэй байлгах, газрын хөрсийг нөхөн сэргэх боломж нөхцлийг нь бүрдүүлэх, аливаа оршин буй юмсыг зүйлийн иж бүрдлийнх нь хүрээнд өсгөн үржүүлэх, авлан тэнцэнтгэх ухааныг нүүдэлчидганцхан гараар цаасан дээр биш, биеэр амьдрал дээр үлгэрлэн үзүүлдэг, зааж сургадаг байжээ. Тухайлбал: "Их засаг", "Халх журам" зэрэг хууль цаазын бичигт ан авлах, газар малтах, мод бэлтгэх, гол ус ашиглах тухай нарийн зааж, шийтгэл оногдуулах тогтолцоог тодорхой дурдсан байдаг.
Овоонд юу юу өргөхийг цээрлэдэг тухайд:
Өргөл нь дээж доройтоогүй буюу эхлэн хэн нэгэн гар хүрч амсаагүй, уугаагүй, ариун эд байх ёстой. Дээрх журмаар өөрсдийн хэр чадлаар бэлтгэсэн идээ, шүүсээ хүндэтгэлтэй өндөрт цэвэрхэн газарт өргөдөг. Харин энэ мэт уламжлалт ёсыг гажиж, таяг, шил сав, төмөр гэх мэт өргөл үл болох зүйлсийг овоонд тавьж болдоггүй. Хэрэв үүнийг зөрчвөл тухайн газрын лус, савдаг бузартаж, орон газраа орхин дайжихад хүрнэ. Ингэвээс элдэв өвчин дэлгэрч, ган зуд болж, муу ёр бэлгийн зүйлс олноор гарахыг судар, шашдирт тэмдэглэн сэрэмжлүүлсэн байдаг.
Овоонд хэрхэн мөргөл үйлдэх тухайд:
Зуурдын буюу ахуй үесийн хэрэг тухайд лус, савдаг тэргүүтэнд аврал одуулж болно. Харин гэрээрэлд чухалчилсан бодьгал бээр ертөнцөд хүчтэй тэнгэр лусыг дээд авралын орон хэмээн үзэх ёсон үгүй. Тиймээс овоонд гарч, хийморийн дарцаг хийсгэн, хийморь бадрах өлзий дэмбэрэлтэй үг хэлцэж, хишиг буяныг хурайлан дуудсан зан үйлийг бие болон хэл, сэтгэлийн үүднээс хичээн үйлддэг. Овоогоо нар зөв тойрч, хийморийн сан болон Дамдин бурханы зүрхэн тарнийг аялгуулан дуулж гийнгоолох журам түгээмэл байсан билээ.

Friday, March 02, 2007

Арслан хотод