Saturday, August 21, 2010

Гутал хэдэн жилийн түүхтэй вэ?

Хүн төрөлхтөн хэзээнээс амьтдаас ялгаран гутал өмсх хэвшив гэсэн бодол таны толгойд эргэлддэг үү. Түүхийн хамгийн эртний гутал одоогоос есөн мянган жилийн тэртээх Хойд Америкаас үүсэлтэй навчин болон арьсан гутал байжээ.

Friday, August 13, 2010

“МЭРГЭН БУУДСАН” ДАРГА хэн байж таарах вэ?

Цагдаагийн нэгэн ажил­тан юу ярьсан тухай, бас ямар тэмдэглэл хө­төл­сөн тухай хэвлэлээр цухасхан гараад авсан. Бодвол долдугаар сарын нэгний тэр шөнө болсон явдлыг, хамгийн гол нь энгийн иргэдийг дөрөв таваар нь буудан хороо­сон үйлдлийг хүлээн зөв­шөөрөөгүй тэр цагдаа, хожим хэрэг болно хэ­мээн үзээд тэмдэглэл хөтөлсөн биз ээ. Тэм­дэглэлд "Ма­най дарга мөн мэргэн буудаж бай­на аа" гэж хэн нэг нь дуу алдсан тухай дурдсан бололтой юм. Тэр "мэр­гэн буудагч" хэн болоо. Зарим эх сурвал­жийн хэлэхээр бол хуран­даа Батсүх л болов уу гэх.

Sunday, May 23, 2010

Дөрвөн настай халиун


Дөрвөн настай халиун ээ
Дөрөө жийгээд дэргүүлнээ
Ай хө
Дөрвөлжилөөд харагдах ар нь ээ
Дөтөлсөн амрагын бараа юу ээ
Таваар тавьсан гэзэг нь ээ
Талын бутууд шиг саглайн аа
Ай хө
Тавалана харагдах бараа нь ээ
Танилцсан амрагын бараа юу дээ
Дөрвөн настай халиун ээ
Дөрөө жийгээд дэргүүлнээ
Ай хө
Бараа юу зээ

Friday, March 05, 2010

Цагдаа буудсан нь тогтоогдлоо.

Цагдаа буудсан нь тогтоогдлоо. Гэхдээ хууль биелүүлсэн

Долдугаар сарын 1-ний үймээний үеэр дөрвөн иргэний амь насанд халдсан гэх цагдаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай Улсын Ерөнхий Прокурорын газраас дараах тайлбарыг ирүүлжээ. Тайлбарыг бүрэн эхээр нь нийтэлж байна.