Saturday, August 21, 2010

Гутал хэдэн жилийн түүхтэй вэ?

Хүн төрөлхтөн хэзээнээс амьтдаас ялгаран гутал өмсх хэвшив гэсэн бодол таны толгойд эргэлддэг үү. Түүхийн хамгийн эртний гутал одоогоос есөн мянган жилийн тэртээх Хойд Америкаас үүсэлтэй навчин болон арьсан гутал байжээ.
Гутал хэдэн жилийн түүхтэй вэ?
Эл хугацаанаас өмнөх гутал шаахайнууд байгаль цаг агаарын нөлөөллөөр үгүй болсон ч эртний гутлыг хүний хөлний мөр, хөшөө баримал болон булшны шинжилгээнээс олж болох гэнэ. Вашингтон их сургуулийн судлаач Эрик Тринкос хүн хэзээнээс эхлэн гутал  өмсч эхэлснийг тодорхойлохын тулд гутал болон хүний хөлийн хуруунд анхаарлаа хандуулах хэрэгтэй хэмээн тайлбарлаж буй.

Тэрбээр битүү гутал хүний биеийн даацыг голцуу эрхий хуруунд төвлөрүүлдэг учраас эрхий хуруу бусад хуруунаас том байдаг гэж байна. Харин хөл нүцгэн явбал таван хуруу биеийн ачааллыг жигд даадаг гэнэ.

Тийм учраас байнга гутал өмсдөг хүний хөл өмсдөггүй хүнийхтэй харьцуулахад жижиг байдаг гэнэ. Э.Тринкос эртний хүмүүсийн хөлийн хуруунд үндэслэн хийсэн судалгааныхаа үр дүнд хамгийн эртний гутлыг одоогоос 28 мянган жилийн тэртээх хүмүүс өмсч байжээ гэсэн дүгнэлтэд хүрчээ.shoes

No comments: