Monday, December 29, 2008

Дугана Хад 2008.12.26-27

Хуучнаар ТЭХС-ийн ажилчдын хүүхдийн "Пионерийн зуслан"-аас "Дугана хад"-ны эсрэг байрлах амралтанд шинэ жилээ тэмдэглэв. Амралт нь Улаанбаатараас 108 км, Дархан хотоос 120 км зайд орших бөгөөд төв засмал замын 100км-ийн багана өнгөрөнгүүт салж 8 км сайжруулсан шороон замаар явж хүрнэ. Тус амралт нь Төв аймгийн Борнуур сумын Бугын нурууны үргэлжлэл Эрдэнэ уулын өвөрт далайн түвшинээс дээш 1293 метрт өргөгдсөн, +48° 28' 52.80", +106° 4' 4.74" байрлалтай, 90 орчим градус босоо 30-90 метр өндөр эгц, цавчим тогтоцтой “Дугана Хад”-ны баруун талд байрлах тул ийнхүү нэрлэгдсэн байна. Амралт нь орчин тойрондоо Эрдэнэ уулын сэрүүн булаг, арын агуй, далийн рашаан, их бага Дугана хад, сүрлэг ногоон уулсаар хүрээлэгдэх бөгөөд мал сүрэг эрх зоргоороо налайн харагдах нь хэн хүний сэтгэлийг татаж, Монгол орны байгалийн сайхныг илтгэдэг гэнэ ээ. “Дугана Хад”-ны амралтын орчны уул хөндийгөөр буга, согоо, гөрөөс, үнэг хэрэм, гахай зэрэг зэрлэг ан амьтан, тас, бүргэд, хөхөө, галуу, нугас, ангир, ятга, шаазгай зэрэг жигүүртэн шувууд олонтой. Нарс, хус голлосон ой, сүрлэг уулс, өвс ургамал жигдэрсэн энэ нутагт монос, даль, мойл, аньс, гүзээлзгэнэ зэрэг жимс, нохойн хошуу, гоньд, хөх шар дэгд, согоо суман, таван салаа зэрэг эмийн ургамал арвинтай гэнэ. Манайхнаас Баянбулаг, Базараа бид 3 л Дугана хаданд авирав аа. Өндөр дээрээс алсын бараа харах шиг сайхан юм гэж юу байх вэ дээ. Зүүн талд "Ёл хад"-ны амралтын газар тээр доор чүдэнзний хайрцаг шиг жижигхэн байшингууд цонх нь наранд гялбаж харагдана. Зүүн урд руу "Ёл хад" тэнгэрлүү тэмүүлэн хушуурч харагдан орой хэсгээр нь үүл нүүх нь үнэхээр үзэсгэлэнтэй ажээ. Урагшаа хөндийн адаг нь харагдахгүй зэрэглээтэн баруун урд руу модот уул дүнхийнэ. Баруун талд "Дугана хад" амралтын газрын мөн л чүдэнзний хайрцган байшингуудын ногоон төмөр дээвэр нар ойлгон гялалзана.


191 хүнд холбогдох 38 төрлийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал эхлэв


Долдугаар сарын 1-ний үймээнд оролцож бусдын эд хөрөнгийг тонон дээрэмдсэн, эвдэн сүйтгэсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс хоригдох ял аваад байгаа 191 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн шүүхэд эхэллээ. Өнөөдрийн байдлаар 40 хүнд холбогдох 25 хэргийг шүүн хэлэлцжээ. Yймээний үеэр бусдын эд хөрөнгийг шатаасан, хулгайнх болохыг мэдсэн атлаа авсан зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхээс 4-6 жил хорих ял сонссон дөрвөн эмэгтэйд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хянажээ. Yүнээс анхан шатны шүүхээс зургаан сар баривчлах ял сонссон Тогтохбаярын ялыг тэнсэн харгалзах болгон хөнгөлж, саатуулагдсан хоногийг тооцон суллах шийдвэр гаргажээ. Харин Энхцэцэг, Болормаа, Бадамханд нарт оноосон ялыг хэвээр үлдээсэн байна.

Sunday, December 21, 2008

Мөрдөнгөөс бичсэн захидал

Улс орны минь битүүхэнд байрлах
Улаанбаатарын маань хойдхонд орших
Мөнхийн зовлонгийн үүр болсон
Мөрдөнгийн өрөөний зовлонг тоочьё
Шалнаас ялгаагүй модон наар
Шавхруунаас дээргүй шорон хоол
Гол нь түүхий хатсан талх
Гомдол мэдүүлсэн шаналсан сэтгэл
Дөрвөн талдаа манааны цамхагтай
Дөрвөлжин хашаандаа наралгааны талбартай
Хоригдолтойгоо адил шорон санаатай
Холхих ажилтай жижүүр хуягтай
Өвчин хамаардгүй хуурамч эмчтэй
Өвдөлт намдаадгүй ялзарсан эмтэй
Өөх нүнжиггүй усан хоолтой
Өлөн бар шиг хурц төлөөлөгчтэй
Цагаан бар гэж нэргүй цолтой
Цаанаа л сүржин шуурхай албатай
Цагийн хувиараа яс барьдаггүй
Царай муутай хоригдол цэвктэй
Өрөөний байгуулалт маш тэнэг
Өргөөшөө уртаашаа яг ижил
Өнжөөд л нэг нэгжлэг явна
Өрөөлийн өмчийг газраар цацна
Энд орсон л бол чи хүн биш
Эгцэлж хүнрүү хараад ч хэрэггүй
Эр хүний чансаа шалгасан
Эрүүгийн ертөнцийн эхний шат
Энд чи:
Явах эрхтэй ч гарах эрхгүй
Ярих эрхтэй ч хэрэлдэх эрхгүй
Идэх эрхтэй ч голох эрхгүй
Итгэх эрхтэй ч уулзах эрхгүй
Уйлах эрхтэй ч дуулах эрхгүй
Унтах эрхтэй ч унших эрхгүй
Өртэй хүн өр нэхэхгүй
Өштэй хүн өрсөөд алчихгүй
Бэлэн хоотой бие хамгаалагчтай
Бэрх газрын давуу тал нь
Буутай харуулд нүд цавчилгүй харуулна
Бурханы аварлаар хоёр эргэлт авна
Мэдээллийн эх сурвалж:
(7-p сарын 1-ний үймээнийхэнд зориулав ) Зовлон үзсэн тэнгэрлэг хөвгүүдэд зориулав.

Saturday, September 06, 2008

Ийгл Телевиз: Цагдаагийн цуглаан


Цагдаагийн цуглаан 7 сарын 1-ний үймээн самуунаар дөрвөн иргэнийг буудаж хөнөөсөн хэрэг явдалтай холбоотой гэж үзэн эргүүл хамгаалалтын газрын 10 цагдааг сэжигтнээр татан шалгаж байна.

Харин цагдаа үүргээ гүйцэтгэсний төлөө цагдан хоригдож байгааг эсэргүүцсэн тэдний ар гэрийнхэн өнөөдөр Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгууллаа.





Ийгл Телевиз:



Ийгл Телевиз: Иргэд ба Цагдаа



Ийгл Телевиз: Иргэд ба Цагдаа

Иргэд ба ЦагдааЭнгийн иргэд нийтийг хамарсан үймээн самууны үеэр тушаал гүйцэтгэж, үүргээ биелүүлснийхээ төлөө цагдаа нар баривчлагдан улмаар хоригдож байгаад гайхаж байна.




Шударга ёсны төлөө нэг алхам хийцгээе!



Шударга ёсны төлөө нэг алхам хийцгээе!



Шударга ёсны төлөө нэг алхам хийцгээе!



Шударга ёсны төлөө нэг алхам хийцгээе!



MNB Шуурхай мэдээ



Tuesday, August 26, 2008

OpenOffice.org-н монгол хуудсанд тавтай морилно уу.

Монгол хэлээр ярьдаг, дэлхийн өнцөг булан бүрт суугаа та бүхэнд зориулж Openoffice.org албан бичгийн програмын багцыг (http://www.openmn.org/) ОпенМН холбооны залуучууд монголчилсон байна.
Монголчилох гэдэг ойлголтын доор зөвхөн хэрэглэгчийн гадаргууг орчуулах бус мөн тусламжийг орчуулж, янз бүрийн баримт гарын авлага бэлтгэнэ. Мөн энэхүү гайхалтай програмд үндэсний монгол бичгээр бичих боломжийг нэмэх, зөв бичгийн дүрмийн толь, тайлбар толь бэлтгэх гээд олон техникийн өөрчлөлтүүдийг эх кодонд нь оруулж байна. Одоогоор 2.4 хувилбарт монгол бичгээр бичих боломжийг нэмсэн байгаа ба алдаа мадгийг засаж эх кодын модонд оруулснаар цааш 3.1 болон түүнээс хойшхи хувилбарт бүрэн дэмжигдээд явах төлөвтэй байна. Одоогоор хэрэглэгчийн гадаргуун кодыг орчуулж бараг дуусгасан бөгөөд шалгах, алдаа засах, сайжруулах ажил хэдийнээ эхлээд байгаа аж.
Энэхүү ажлын зарим хэсэгийн дэлгэцийн агшинуудыг ОпенМН холбооны галерей булангаас та бүхэн олж үзэж болно. Энэхүү монголчлох багт орж ажиллаж байгаа нийт залуучууддаа талархал илэрхийлье!
Хэрэв та энэ үйлсэд хамтран зүтгэхийг хүсэж байвал эхлээд энэ гарын авлагыг уншаарай.
Монголын багийн хаяг: http://mn.openoffice.org
Програмыг татаж авах хаяг: http://mn.openoffice.org/about-downloads.html

Tuesday, August 19, 2008

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас албан бичиг ирүүлжээ

Монгол Улсаас суугаа НҮБ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг ноёнтон Данзанноровын Болд­­баатар танаа

Женев хот.

2008 оны наймдугаар сарын 19

Эрхэмсэг танаа,

Энэхүү захидлаар бид Ерөнхий Ассамблейн 60/252 дугаар тогтоол, Хүний эрхийн зөвлөлийн 7/36, 8/8 дугаар шийдвэрүүдээс тохоогдсон үг хэлэх, үзэл бодлоо чөлөө­тэй илэрхийлэх эрхийг хам­гаалан бэхжүүлэх асуудал хариуц­сан тусгай төлөөлөгч, эрүү­дэн шүүх болон бусад хүнлэг бус шийтгэлийн эсрэг ажил­лах тусгай төлөөлөгчийн хувиар тус тус танд хандаж байгаадаа баяртай байна.

Үүнтэй холбогдуулан бид танай Засгийн газрын анхаа­ралд өөрсдийн хүлээн авсан 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр Засгийн газраас хэрэгжүүл­сэн онц байдалтай холбог­дуу­лан таван хүний амь нас хөнөөгдсөн тухай мэдээллийг хүргэхийг хүсч байна.

Бидний авсан мэдээл­лээр: 2008 оны долдугаар сарын 1-нд 700 орчим хүн баривчлагдаж, Улаанбаатарт болсон сонгуулийн дараахь жагсаал цуглааны үеэр олон хүн гэмтэж бэртсэн байна. Сонгууль будлиантай болсон гэх шалтгаанааас үүдэн нийс­­­­лэлд үүсээд бай­сан эмх замбараагүй байдлыг нам­жаах зорилгоор Засгийн газ­раас дөрөв хоног онц бай­дал зарласан байна.




Цагдаа­гийнхан цугларсан хүмүүсийг тараахын тулд нулимс ас­гаруу­лагч хий, резин сум, усаар шүрших аргуудыг хэ­рэг­лэжээ. Зарим мэдээлэлд дурдсанаар үүнээс үүдэн хэд хэдэн хүн нүдний гэмтэл авч, зарим нь хараагүй болсон байна. Онц байдал зарласны дараа ямар арга хэмжээ авах гэж байгаа тухайгаа нийт хүмүүст болон ялангуяа ту­хайн үед гудамжинд байсан хүмүүст хангалттай мэдээ­лэл өгөөгүй байна.

Долдугаар сарын 2-ны эхний цагуудад таван хүнийг Улаанбаатар хотын төв гу­дам­жинд, гол жагсаал цуглаан болсон газраас холгүй буудан хороожээ. Мэдээллүүдэд дурдсанаар тэд буудуу­ла­хаасаа өмнө зодуулж хүндээр гэмтсэн байсан байна. Энэ хэрэгтэй холбогдуулан албан ёсны цагдаагийн мөрдөн бай­цаах ажиллагаа эхлээд байгаа юм байна. Гэвч эцсийн үр дүнг олон нийтэд мэдээлээ­гүй байгаа ажээ.

Онц байдлын үеэр Мон­го­лын үндэсний олон ний­тийн радио телевизээс бусад бүх радио, телевизийг хаажээ.

Дээр дурдагдсан эдгээр үйл явдлууд нь Монголд хүн үзэл бодлоо чөлөөтэй илэр­хийлэх эрхэнд шууд халдах гэсэн оролдлогын жишээ болж байна хэмээн бид санаа зовж байна.

Хэдийгээр бид дээрх мэ­дээллийн үнэн зөв байдалд хэт итгэх буюу эсвэл үл итгэх гээгүй боловч бид Хүний эрхийн түгээмэл тунхагла­лын 19 дүгээр зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн олон ул­сын фактын 19 дүгээр зүйлд тус тус тусгагдсан "Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэр­хийлэх эрхтэй, энэхүү эрхэнд бүх төрлийн мэдээл­лийг эх сурвалж хамаарах­гүйгээр амаар болон бичгээр, урла­гийн төрлөөр болон хэв­лэл мэдээллийн хүссэн хэ­рэгс­лээр дамжуулан эрж хайх, хүлээн авах, хуваалцах эрх­тэй" хэмээн заасныг удирд­лага болгон эрхэмсэг таны Засгийн газраас дээрх хү­мүү­сийн мэдээлэл авах, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаа­тай хангаж өгөхийн төлөө шаардлагатай бүх арга хэм­жээг авч өгнө үү гэж хүсье.

Мөн эрхэмсэг танай Зас­гийн газар иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 21 дүгээр зүйлд "Тай­ван жагсаал цуглаан хийх эрхийг баталгаатай хангах ёстой. Энэхүү эрхийг эдлэхэд хуулиар тогтоосноос өөр бо­лон ардчилсан улс оронд аюулгүй байдлаа хамгаалах, олон нийтийн тайван байдлыг хангах, эмх замбараа бий болгох, нийтийн эрүүл мэн­дийг хамгаалах, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах шалт­гаа­наас өөр хязгаарлалт байж болохгүй" гэж заасан тайван жагсаал цуглаан хийх эрхийг хангахын төлөө бүхий л шаард­­­лагатай арга хэмжээг авч өгөхийг хүсч байна.

Түүнчлэн танай засгийн газраас дээр нэр нь дурдагд­сан хүмүүст тохиолдсон хэр­гийн талаар тодруулга авахыг хүсч байна. Засгийн газар бүр өөрийн орны бүх хүмүүсийн бие болон оюуны хувьд бү­рэн бүтэн байх эрхийг хам­гаа­лах үүрэгтэй гэдгийг цохон тэмдэглэж байна. Энэхүү эрх нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын факт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрийн хүнлэг бус шийтгэлийн эсрэг олон улсын конвенцид тусгалаа олсон билээ.

Бид бас танай Засгийн газрын анхаарлыг Хүний эр­хийн зөвлөлийн 8/8 дугаар шийдвэрт хандуулахыг хүсч байна. Уг шийдвэрийн дагуу "бүх төрлийн залхаан цээр­лүү­лэлт, эрүүдэн шүүлт бо­лон бусад хэлбэрээр хүнийг доромжлох, хүнлэг бусаар харьцахыг буруушаах бөгөөд ийм байдлаар шийтгэхийг хориглох ёстой ба, ийм байд­лаар хэрэг шийтгэхийг хэзээ ч зөвтгөж болохгүй гэдгийг бүх Засгийн газруудад уриал­сугай" гэсэн байгаа.

Бид танай Засгийн газрыг дээр дурдсан хүмүүсийн эрх, эрх чөлөөг хүндэтгэж батал­гаажуулан, тэдний эрхийг зөрчсөн бүх хүмүүсийг ил тод болгоход шаардлагатай бүх арга хэмжээ авахыг уриалж байна.

Үүнээс гадна, Хүний эр­хийн зөвлөлөөс бидэнд хү­лээлгэсэн мандатын эрхийн дагуу бидний анхааралд толи­луулсан хэргийн талаарх бүх мэдээллийг нарийвчлан тод­руулах үүрэгтэй билээ. Бид энэхүү хэргийн талаар Хүний эрхийн зөвлөлд тайлан хүр­гүүлэх ёстой тул, дараахь асуудлыг тодруулахад хамт­ран ажиллана уу гэж танаас хүсч байна. Үүнд:

1.Дээр дурдсан мэдээ­лэлд дурдсан баримтууд үнэн үү?

2.Дээр дурдсан хохи­рогчид болон тэдний аль нэгнийг төлөөлсөн хүмүү­сээс гомдол гарсан уу?

3.Энэ хэрэгтэй хол­бог­дуулан ямар нэг хуулийн мөрдөн шалгалт, эсвэл эрүү­гийн хэрэг, эмнэлгийн үзлэг, болон бусад шалгалтуудыг явуулсан бол тэдгээрийн тухай нарийвчилсан мэдээ­лэл, хэрэв үр дүн гарсан бол тухайн мэдээллийг бидэнд ирүүлнэ үү.

4.Энэ хэрэгтэй холбог­дуулан төрийн албан хаагч­дын авсан арга хэмжээ Иргэ­ний болон Улс төрийн эрхийн олон улсын пактад дурдсан үзэл бодлоо чөлөөтэй илэр­хий­лэх эрх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй хол­боотой олон улсын хэм хэм­жээ, стандарттай хэрхэн нийц­­­­­­­­сэн талаарх нарийв­чил­сан мэдээллийг ирүүлнэ үү.

Хариуг 60 хоногийн дотор ирүүлэхийг хүсье. Таны Зас­гийн газраас энэхүү асуултад ирүүлсэн хариултыг үнэн зөвөөр тусган тайлангаа бэлт­­­гэж Хүний эрхийн зөв­лөлд оруулна гэдгээ мэ­дэгдье.

Таныг хүндэтгэн ёсолсон,

Франк Ла Руй-Үг хэ­лэх, үзэл бодлоо чөлөөтэй илэр­хийлэх эрхийг хам­гаалан бэхжүүлэх асуу­дал хариуцсан тусгай төлөө­лөгч.

Манфред Новак-Эрүү­дэн шүүх болон бу­сад хүн­лэг бус шийтгэлийн эсрэг ажиллах тусгай төлөө­лөгч.

Thursday, July 24, 2008

ТҮНШҮҮДЭЭ ТҮШЭЭД АВАХ УУ, ТҮЛХЭЭД ХАЯХ УУ?

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгээр шалтаг болгон Улаанбаатарт өдөөн гаргасан хэрэг явдлыг манай ард иргэд, улс төрийн ажиглагчид, сэтгүүлч нийтлэлчид өөр өөрийнхөөр үнэлэн дүгнэж санал бодлоо илэрхийлсээр байна. Энэ хэрэг явдал бүр анхнаасаа олон улсын, ялангуяа Монгол Улстай худалдаа, эдийн засгийн өргөн харилцаа тогтоохыг сонирхогч орнуудын, мэдээжээр манай хөршүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж байлаа. Тэр ч байтугай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Монгол Улсад гарсан үймээн самууны уршигт гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээгээр шийдвэрлэж, хүчирхийлэлийн ямар нэг үйлдэл гаргахгүй байхыг Монголын улс төрийн бүх намд уриалсан нь уг хэрэг явдал ноцтой байсныг нотолж байна. Ройтерс, "Би Би Си", "Си Эн Эн" зэрэг дэлхийн хэмжээний олон нийтийн мэдээллийн томоохон хэрэгслүүд Монголд болж байгаа хэрэг явдлын тухай мэдээлэн тайлбарлахдаа Монголын ардчиллын хувь заяанд санаа зовинохосоо илүү энэ явдал гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашигт эрсдэлтэй болж мэдэх тухай, МАХН парламентад олонх болсон нь түрүүчийн их хурал баталж чадаагүй ашигт малтмалын тухай хууль түргэн батлагдах боломжийг нээж байгаа талаар онцолсон байх юм. Энэ нь Монгол Улс олон орны улс төр, эдийн засгийн сонирхлын төвд хэзээний орж, тэдний өрсөлдөөний талбар болсонтой яах аргагүй холбоотой биз ээ. Нөгөөтэйгүүр тухайн орны улс төрийн байдал тогтворгүй бол тэр орон гадаадын
түншүүдийг үргээдэг жамтай. Энэ бол олон улсын практизт батлагдсан үнэн. Саяны үймээний үеэр манайд ирэх ёстой байсан гадаадын олон зуун жуулчин захилагаа цуцалсан тухай жуулчны байгууллагууд мэдээлсэн. Энэ бол наад захын дохио.
Долдугаар сарын нэгэнд болсон хэрэг явдлыг манай хоёр хөрш хэрхэн тусган авч, байр сууриа хэрхэн илэрхийлэх бол гэдэг асуудал зүй ёсоор сонирхол татаж байлаа. ОХУ Гадаад хэргийн яамны хэмжээнд мэдэгдэл гаргаж, "Монгол орны байдлын өрнөлтийг Орос улс сэтгэл түгшин ажиглахын хамт хууль бус, хэт даврагч ажил явууллагыг эрс буруушааж байна" гэсэн бол ОХУ-ын Холбооны Зөвлөлийн /парламентын дээд танхим/ олон улсын харилцааны асуудал эрхлэсэн хорооны дарга Михаил Маргелов "Сонгуулийн дүнг эс зөвшөөрснөөр хууль ёсны эрх баригчдыг унагадаг болсон Оросын хилийн ойролцоох "өнгөт хувьсгалын" маягаар Ардчилсан нам ажиллаж байна. Монгол Улс бол дотоод, гадаад бодлогоо бие даан тодорхойлж чаддаг бүрэн эрхт улс бөгөөд гадны хүчний оролцоо шаардагдахгүй. Чухамхүү гадны хүчин Ардчилсан намыг ялна хэмээн найдаж байсан нь "улбар шар" хувьсгалын илэрхий шинж бүхий хэрэг явдал үүсгэснийг үгүйсгэхгүй... Урьдчилсан дүнгээр хоёрдугаар байранд орсон Өрнөдийн тал баримтлагч Ардчилсан нам ялагдлаа үл хүлээн зөвшөөрч, олныг хамарсан эмх замбараагүй явдал зохион байгуулсан байна" гэж шулуухан мэдэгджээ. Харин үймээн намжих тийшээ хандаад ирэх үед Хятадын Гадаад хэргийн яаманы төлөөлөгч сэтгүүлчдэд хандаж, "Монгол Улсын байдал тогтворжиж, Хятад Монголын найрсаг харилцаа цаашид өргөжин хөгжинө гэдэгт бид найдаж байна" гэсэн. Болж өнгөрсөн үйлд явдалд хоёр их хөршийн нэг нь их эмзэглэж, нөгөө нь өнгөц харахад нэг их тоож үзсэнгүй мэт. Хөршүүд маань хэрэг явдлыг иймэрүү байдлаар хүлээн авчээ. Хойт, урд хоёр хөрштэй харилцаж ирсэн өнө удаан жилийн харилцаанд сайн, саар юм цөөнгүй бий. Саарыг гээж, сайныг нь уламжлан хөгжүүлэх маш ухаалаг, уян хатан бодлого Монгол төрийн анхаарлын төвд ямагт байх ёстойсон. Оросын "эрхшээлд" байснаа арайхийж гарсан, одоо дахиад тийм байдалд орохгүй гэх юмуу эсвэл Хятадын эрхшээлд орчхоод байна гэсэн нийгмийн сэтгэлгээ Монголд бүрэлдээд байх шиг санагдах юм. Харин бүрэлдээд байна уу, бүрэлдүүлээд байна уу гэдэгт хамаг учир байна. Монголын улс төрийн зонхилох намууд дотроо намчирхан талцахдаа гадаад бодлогын асуудлаар "өрнийнхэн", " дорнынхон" гэсэн хоёр багт хуваагдан тоглож байгаа юм байна гэсэн дүгнэлтийг түншүүд /зөвхөн Орос, Хятад хоёр биш/ хийчихсэн юм биш үү?
Саяны үйл явдлын өнгө будгийн тухайд гэвэл түүнд "өнгөт хувьсгал" гэсэн тодорхойлолт өгвөл дэндүү өргөмжилсөн хэрэг болох вий, харин "өнгөт хувьсгалыг" дуурайх гэсэн бүтэлгүй оролдлого гэвэл илүү зохилтой санагдана. Ерөөс бид гадны юмыг хуулбарлан дуурайдаг зуршлаасаа салаагүй байгаагийн уршиг дагавар энэ мэтээр илрээд байх юм. Хуучин цагт Зөвлөлт Холбоот Улсад ингэдэг, социалист орнуудад тэгдэг гэдэг байсан бол одоо АНУ-д ингэдэг юм, ардчилсан орнуудад тэгдэг юм хэмээн мэдэмхийрцгээх болжээ. Улс төрийн үйл ажиллагааны хамгийн зохимжгүй хэлбэрийг, эцсийн аргагүйдсэн аргыг дуурайна, сөрөг хүчин гэдгийг сөргөлдөх хүчин мэтээр ойлгож ажиллана, олонхи нь цөөнхийнхөө саналыг хүндэтгэнэ хэмээх ардчиллын зарчмыг ёс төртэй тунхагладаг ч олонхийн аливаа санал, шийдвэр хичнээн зөв байсан ч цөөнх нь түүнийг хамгийн буруу хэмээн няцаана, Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг хаяж гарна, төрийн хэрэг шийдэж буй их хурлын чуулганы хуралдаан дээр чанга чанга хашгиралдан бие биенээ хэлэх хэлэхгүйгээр доромжлоно, түүнийгээ үзэл бодлоо уралдуулж байгаа хэрэг гэнэ. Энэ бүхэнд дургүйцсэн мэт дүр үзүүлсэн хэсэг хүмүүс Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж байна гээд янз бүрийн нам, эвсэл, хөдөлгөөн байгуулна, тэгээд төр засаг өөд нулимана, төрийн ордныг гороолно, жагсаал, цуглаан, суулт хийнэ, өлсгөлөн зарлана. Улс төрийн том хүчний удирдагчид нөгөө талаа нийтээрээ авилгачид, хүнд сурталтнууд хэмээн цоллож, тиймээс тэднийг зайлуул, бүү нүүр өг хэмээн нийтэд уриалан сурталчилна. Ингээд дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэгч болно. Энэ бүхний уршгаар нийгмийн дотор бухимдал үүсч, ард иргэд аяга цайгаа тайван ууж чадахаа больж байгаа нь нэн харамсалтай.
Гэм буруугүй нь нотлогдоогүй бол гэмтэн биш хэмээх хууль эрхийн дээд зарчим байдаг гэсэн. Гэтэл сонгуулийн дүн хүлээсэн эгзэгтэй мөчид сонгууль бүх тойрогт луйврын аргаар болсон гэдэг мэдэгдэл гараагүй бол, урьдчилсан байдлаар сонгуульд ялсан хүчнийг эсэргүүцсэн цуглаан зохион. байгуулаагүй бол долдугаар сарын нэгний эмэгнэлт явдал гарахгүй байсан. Ингээд "өнгөт хувьсгал" хийхээр эртнээс санаархан бэлтгэгчид "өнгөт хувьсгалыг дуурайх гээд хөглөсөн нь" гэмээр явдал Монголд болж өнгөрлөө. Үүнийг давтахгүй байх нь Монголын хувьд нэн чухал. Яагаад гэвэл Монгол улс бол дэлхийд нээлттэй, эрх чөлөөтэй ардчилсан улс. Хамгийн гол нь барагдашгүй их чулуун нүүрс, зэс, алт, мөнгөний нөөцтэй орон. Ураныхаа нөөцөөр гэхэд л дэлхийд айргын тавд жагсаж байна. Энэ их баялагийг Монголын ард түмний сайн сайхны төлөө зөв зохистойноор ашиглах ёстой. Ингэх угтвар нөхцөл нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах, тэдэнд таатай нөхцөл бүрэлдүүлэх явдал юм. Үүний тулд Монголд улс төрийн тогтвортой байдал, төр, засгийн тууштай, ухаалаг үйл ажиллагаа зайлшгүй хэрэгтэй. 2008 оны УИХ-ын сонгуулиар байгуулагдсан парламент үүний үүд хаалгыг нээж өгнө гэж би бодож байна. МАХН-д сонгогчид давуу бололцоо олголоо. Үүнийгээ бүрэн ашиглахыг Монголын ард түмэн МАХН-аас шаардах эрхтэй.

МОНЦАМЭ-гийн тоймч Ц.Даваажав.

Tuesday, July 15, 2008

Ж. Батзаяа: Намайг цагдаа нар буудсан

Долдугаар сарын 1-нд болсон үймээний үеэр зарим ир­гэн буудуулж амиа алдсан талаар мэ­дээлсэн. Мөн дунд сургуу­лийн хоёр хүү буудуулж шархдаад байгаа юм. Тэд Гэмтэл согог, сэргээн засварлах нэгдсэн эмнэ­лэгт хэвтэн эмч­лүүлж байна. Үймээний үеэр шар­хадсан Ж.Бат­заяатай уулз­лаа. Тэрбээр одоо 16 настай аж. Энэ жил 11 дүгээр ангид орох юм байна.

-Жагсаал болж байгааг хаанаас мэдсэн юм бэ. Хэ­дэн цагт тэнд очсон юм?

-Би жагсаал болж байгааг мэ­дээгүй. Найзындаа очоод гэр рүүгээ авто­бу­санд суу­гаад явж байсан юм. Гэтэл олон хүн цуг­ларсан байсныг хараад со­нир­хоод найзтайгаа бууж очсон юм. Энэ үед 17.00 цаг өнгөрч байсан.

-Хэдэн цагийн үед буу­дуулсан бэ?

-Манай гэр Сансарт бай­даг. Гэр рүүгээ харихаар Дуурийн театрын тэр орчимд явж байсан. 23.00 цаг өнгөрч байсан байх. Гэтэл цагдаа нар өөдөөс гарч ирээд буудсан. Хам­гаалалтын хув­цастай, буу барьсан зургаа, долоон цагдаа байсан. Дараа нь тэд ирээд намайг барив­чилж авч явахыг оролдсон. Би тэднээс надад туслаач би буудуул­чихлаа, би ямарч буруугүй гэдгээ хэлж гуйсан. Гэтэл тойроод зогсож байсан цаг­даа нарын нэг нь "Хохь чинь, чи" гэж хэлээд толгой руу юмаар цохиж, зодож байгаад яваад өгсөн. Үүний дараа би ухаан алдсан юм. Гэтэл да­раа нь хэдэн ах ирээд энд буудуулсан хүүхэд байна гээд машинд суулгаад эмнэ­лэгт хүргэж өгсөн. Надтай цуг бас нэг буудуулсан хүүхэд тэр машинд сууж ирсэн. Цаг­даа нарт би үнэхээр гомдож байна. Хэлэх ч үг олдохгүй байна даа.

Хүүгийн маань хөлнөөс сум гарч ирсэн

Ж.Батзаяатай удаан ярилцаж болохгүй гэсэн юм. Цус их алдсан тул биеийнх нь байдал тун сул байгаа аж. Харин түүний ээж Д.Янжинсүрэнтэй уулз­лаа.

-Та хүүгээ шархадсан гэдгийг хэзээ мэдсэн бэ?

-Маргааш нь мэдсэн. На­майг ирэхэд ухаангүй байсан. Одоо ч гэсэн бие нь тааруу­хан л байна. Хөл нь маш их бяц­ралттай. Одоо дотроо идээлж эхэлсэн гэсэн. Хам­гийн ноц­той нь артерын судас нь тасарсан байсан. Хэр­вээ хугацаа алдсан бол юу бо­лохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Одоо ч гэсэн биеийнх байдал муу байна. Байнга ёолж шаналж байгаа.

-Хөлөнд нь сум байсан гэсэн?

-Сум гуяных нь зузаан хэ­сэгт орсон байсан. Хүүгийн маань хөлнөөс шар өнгөтэй, до­лоон мм орчим сумны үл­дэг­дэл, бас бөөрөнхий хар дарь гарч ирсэн. Үүнийг цаг­даа нар шинжилнэ гээд аваад яв­сан. Манай хүү гэрээсээ ч гар­даггүй юм. Тэр шө­нө ми­ний муу совин татаад ун­­таж чадаагүй. Тэгээд үүрээр 05.00 цагт мэдээд эмнэ­лэгт ирсэн. Эм тарианы мөнгө дутагдалтай хэцүү байна. Би төр засагт үнэхээр гомдож бай­на. Эрүүл саруул зүгээр явж байсан хүүг минь ийм бол­чихоод байхад нэг ч удаа харж үзэхгүй байна. Цагдаа нар нэг л удаа ирээд бай­цаалт авчихаад л яваад өг­сөн. Одоо таг л байна. Шүүх эм­нэлгийн эмч нар ганц удаа ир­сэн. Би өрх толгойлсон та­ван хүүхэдтэй эмэгтэй. Хүүх­дүүдээ ганцаараа тэжээ­дэг. Гэ­тэл одоо ажлаа хийж ча­дах­гүй хүүгээ сахиад сууж байна даа.

Э.ЭнхтӨр: Аав маань хүний эрхийн байгууллагад өргөдөл гаргана гэсэн

Мөн үймээний үеэр буу­дуулж шархадсан Э. Энх­төртэй уулзлаа. Тэрбээр одоо 16 настай.

-Хаана явж байгаад буу­дуулсан юм бэ?

-Би гэр рүүгээ харихаар Багшийн дээдийн автобусны буудал руу явж байсан юм. Тэр үед 23.00 цаг өнгөрч байсан. Гэтэл нэг мэ­дэхэд хөл гишгэж болохгүй бол­сон. Ойр хавьд олон хүн бай­сан. Хүмүүс буудуул­чих­лаа гээд л шуугилдсан. Тэ­гээд байж байтал хэдэн ах нар ирээд машинд суулгаад эм­нэлэгт хүргэж өгсөн. Хаа­наас ямар хүн буудсан та­лаар би мэдэж чадаагүй. Нэг мэд­сэн л хөл гишгэж болохгүй болчихсон.

-Ямар гэмтэл авсан бэ?

-Гуя руу нэвт буудсан. Бяцралт ихтэй гэж эмч нар хэлж байгаа. Хэд хоног ха­луурсан. Одоо эмч нар үзээд хөлнөөс яс гаргаж ирээд л байгаа. Бяцарсан яс нь гэж хэлсэн. Хэзээ зүгээр болохыг хэлээгүй. Хөлийг маань найд­вартай эдгэрнэ гэж ярихгүй л байна лээ.

-Эмчилгээний зардал хаанаас гаргаж байгаа вэ?

-Хувиасаа гаргаж байгаа. Аав, ээжид маань хэцүү л бай­гаа байх. Санаа нь зовоод л байна лээ. Намайг ээж сахиж байгаа. Аав Хүний эрхийн байгууллагад өргөдөл гаргана гэж байсан.

Ц. Хишигт

Monday, July 14, 2008

How to Add a Google Analytics ID in Joomla 1.5

How to install the jForce CRM on Joomla 1.5

Joomla 1.5 Tutorial - Sections and Categories

Joomla 1.5 Using Typography

How To Install Joomla On FREE 000WebHost

1 Of 2

2 Of 2

How To MANUALLY Install Joomla 1.5 With cPanel

Part 1 of 2

Part 2 of 2

Joomla Tutorial 1.5 - Adding Articles to your Webpage

Swiss Joomla! 1.5 Bootcamp - Teaser

How To Change Your Logo Image In Joomla (1.5)

Joomla Basics 1.5

Page Peel Banner Tutorial

Joomla Tutorial 1.5 - Using sections and categories

Joomla Tutorial: How To Add Content

Modules and Components

Joomla Tutorial: How To Install A New Component

Joomla Is NOT Free!

Managing Modules

Discover Joomla CMS

Joomla Tutorial

Joomla Module Positions

Joomla Templates-Never Again Bother With Designing Your Site

Joomla Made Easy - Template editing in Joomla

Joomla tuts

Make Joomla Template

Free Joomla Templates

Joomla! Wins Again.

Sunday, July 13, 2008

Joomla Guide 6 von 6

Joomla Guide 5 von 6

Joomla Guide 4 von 6

Joomla Guide 3 von 6

Joomla Guide 2 von 6

Joomla Guide 1 von 6

Joomla Training - Editing a Joomla Content Item

Build a Joomla Website

Discover Joomla CMS!

Joomla CMS setup tutorial

Joomla CMS Jumpstart Tutorial

Joomla!

Ц.Элбэгдорж


Даравч дардайна шүү хө
Ардчилал биднийг түшнэ
Булавч бултайна шүү хө
Ард түмэн үнэнийг сонгоно
Ирэх жил бид олуулаа ирнэ
Харж л байгаарай
Ичих булчирхайгүй нөхдийг
Ичээнээс нь гаргана, хариуцлага тооцно шүү хө

Tuesday, July 01, 2008

7-р сарын 1ний хар өдөр.












мэдээллийн эх

Юмс хоёр талтай...7-p capын 1нд

Raw Video: Violent Protests in Mongolia


Channel Icon
AssociatedPress

PlusRaw Video: Violent Protests in MongoliaRaw Video: Violent Protests in MongoliaThe Associated PressProtesters clashed with Mongolian police on Tuesday in the capital Ulan Bator, as election resu...
PlusRaw Video: Violent Protests in MongoliaRaw Video: Violent Protests in MongoliaThe Associated PressProtesters clashed with Mongolian police on Tuesday in the capital Ulan Bator, as election results indicated the ruling party was on course to win the majority it needed to pass a disputed law on sharing the country's natural wealth. (July 1)This video contains ONLY natural sound. No script is available.