Tuesday, August 26, 2008

OpenOffice.org-н монгол хуудсанд тавтай морилно уу.

Монгол хэлээр ярьдаг, дэлхийн өнцөг булан бүрт суугаа та бүхэнд зориулж Openoffice.org албан бичгийн програмын багцыг (http://www.openmn.org/) ОпенМН холбооны залуучууд монголчилсон байна.
Монголчилох гэдэг ойлголтын доор зөвхөн хэрэглэгчийн гадаргууг орчуулах бус мөн тусламжийг орчуулж, янз бүрийн баримт гарын авлага бэлтгэнэ. Мөн энэхүү гайхалтай програмд үндэсний монгол бичгээр бичих боломжийг нэмэх, зөв бичгийн дүрмийн толь, тайлбар толь бэлтгэх гээд олон техникийн өөрчлөлтүүдийг эх кодонд нь оруулж байна. Одоогоор 2.4 хувилбарт монгол бичгээр бичих боломжийг нэмсэн байгаа ба алдаа мадгийг засаж эх кодын модонд оруулснаар цааш 3.1 болон түүнээс хойшхи хувилбарт бүрэн дэмжигдээд явах төлөвтэй байна. Одоогоор хэрэглэгчийн гадаргуун кодыг орчуулж бараг дуусгасан бөгөөд шалгах, алдаа засах, сайжруулах ажил хэдийнээ эхлээд байгаа аж.
Энэхүү ажлын зарим хэсэгийн дэлгэцийн агшинуудыг ОпенМН холбооны галерей булангаас та бүхэн олж үзэж болно. Энэхүү монголчлох багт орж ажиллаж байгаа нийт залуучууддаа талархал илэрхийлье!
Хэрэв та энэ үйлсэд хамтран зүтгэхийг хүсэж байвал эхлээд энэ гарын авлагыг уншаарай.
Монголын багийн хаяг: http://mn.openoffice.org
Програмыг татаж авах хаяг: http://mn.openoffice.org/about-downloads.html

No comments: