Tuesday, June 30, 2009

Өнөөдөр-Долоон сарын нэгэн

Өнөөдөр долоон сарын нэгэн! 7/1. Үүнийг чухам өнөөдөр эргэж дурсахгүй бол нүгэл болно, учир нь “Долоон сарын нэгэн” хэмээх нэгэн огноо Монголын түүхээс хэзээ ч салахгүй нэр томъёо болон үлдлээ. Сайнаараа ч, муугаараа ч. Сургамжаар ч, түүхээр ч. Хожмын түүхчид энэ үйл явдалд бодитой дүгнэлт өгөх биз. Өнөөдөртөө үүнд дүгнэлт өгөхөд түүхийн талаасаа хэтэрхий эрт байна. Үгүйдээ л жагсагчид руу хэн буудах зөвшөөрөл өгсөн, хэн үүнийг гардан гүйцэтгэсэн, хаа хамаагүй Соёлын төвийг хэн галдан шатааж тоносон, энэ нь зохион байгуулалттай байсан уу, тайван жагсагсадыг хэн өдөөн хатгалга руу түлхэн оруулсан, энэ нь хэнд хэрэгтэй байсан гээд үй түмэн асуултын хариу олдоогүй л байна. Бүтэн жил болчихоод байхад үүний хариуг хэн гаргахгүй нуун дарагдуулаад байна, яагаад гэдэг асуулт ч хариугүй л байна. Харин яагаад Долоон сарын нэгэнд гэв гэнэт 20-30 мянган хүн төв талбай дээр хэний ч дуудлага заллага үгүйгээр цуглан эсэргүүцлээ илэрхийлэв гэдэг байраг л эхнээсээ тодорхой байсан зүйл.