Monday, December 29, 2008
Дугана Хад 2008.12.26-27
191 хүнд холбогдох 38 төрлийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал эхлэв
Долдугаар сарын 1-ний үймээнд оролцож бусдын эд хөрөнгийг тонон дээрэмдсэн, эвдэн сүйтгэсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс хоригдох ял аваад байгаа 191 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн шүүхэд эхэллээ. Өнөөдрийн байдлаар 40 хүнд холбогдох 25 хэргийг шүүн хэлэлцжээ. Yймээний үеэр бусдын эд хөрөнгийг шатаасан, хулгайнх болохыг мэдсэн атлаа авсан зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхээс 4-6 жил хорих ял сонссон дөрвөн эмэгтэйд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хянажээ. Yүнээс анхан шатны шүүхээс зургаан сар баривчлах ял сонссон Тогтохбаярын ялыг тэнсэн харгалзах болгон хөнгөлж, саатуулагдсан хоногийг тооцон суллах шийдвэр гаргажээ. Харин Энхцэцэг, Болормаа, Бадамханд нарт оноосон ялыг хэвээр үлдээсэн байна.
Sunday, December 21, 2008
Мөрдөнгөөс бичсэн захидал
Улаанбаатарын маань хойдхонд орших
Мөнхийн зовлонгийн үүр болсон
Мөрдөнгийн өрөөний зовлонг тоочьё
Шалнаас ялгаагүй модон наар
Шавхруунаас дээргүй шорон хоол
Гол нь түүхий хатсан талх
Гомдол мэдүүлсэн шаналсан сэтгэл
Дөрвөн талдаа манааны цамхагтай
Дөрвөлжин хашаандаа наралгааны талбартай
Хоригдолтойгоо адил шорон санаатай
Холхих ажилтай жижүүр хуягтай
Өвчин хамаардгүй хуурамч эмчтэй
Өвдөлт намдаадгүй ялзарсан эмтэй
Өөх нүнжиггүй усан хоолтой
Өлөн бар шиг хурц төлөөлөгчтэй
Цагаан бар гэж нэргүй цолтой
Цаанаа л сүржин шуурхай албатай
Цагийн хувиараа яс барьдаггүй
Царай муутай хоригдол цэвктэй
Өрөөний байгуулалт маш тэнэг
Өргөөшөө уртаашаа яг ижил
Өнжөөд л нэг нэгжлэг явна
Өрөөлийн өмчийг газраар цацна
Энд орсон л бол чи хүн биш
Эгцэлж хүнрүү хараад ч хэрэггүй
Эр хүний чансаа шалгасан
Эрүүгийн ертөнцийн эхний шат
Энд чи:
Явах эрхтэй ч гарах эрхгүй
Ярих эрхтэй ч хэрэлдэх эрхгүй
Идэх эрхтэй ч голох эрхгүй
Итгэх эрхтэй ч уулзах эрхгүй
Уйлах эрхтэй ч дуулах эрхгүй
Унтах эрхтэй ч унших эрхгүй
Өртэй хүн өр нэхэхгүй
Өштэй хүн өрсөөд алчихгүй
Бэлэн хоотой бие хамгаалагчтай
Бэрх газрын давуу тал нь
Буутай харуулд нүд цавчилгүй харуулна
Бурханы аварлаар хоёр эргэлт авна
Tuesday, December 09, 2008
Tuesday, November 25, 2008
Sunday, November 23, 2008
Friday, October 03, 2008
Monday, September 22, 2008
Where can I download Joomla templates?
Why you can download them right here on this site!
Here are some other sites you can download Joomla templates from.
Note: Some template designers charge a fee for a template or for a membership to access their templates.
- www.joomlahut.com
- www.mamboteam.com/
- www.joomlasolutions.com
- www.joomlaawards.com
- www.joomla.org
- www.djoomla.com
- www.pixelthemes.com
- www.joomla-templates.com/
- www.joomlashack.com/
- www.pixelsparadise.com
- www.joomladirectory.co.uk/
- www.joomladesigns.co.uk/
- http://www.freejoomlatemplate.ztoa.org/
- http://downloadfreewebtemplates.50webs.com/
- http://www.DrupalRoom.com
- http://www.joomcss.com
- http://www.osskins.com
- http://www.veero.net/
- http://www.lonex.com/
- http://www.onestopjoomla.com/
Saturday, September 06, 2008
Ийгл Телевиз: Цагдаагийн цуглаан
7 сарын 1-ний үймээн самуунаар дөрвөн иргэнийг буудаж хөнөөсөн хэрэг явдалтай холбоотой гэж үзэн эргүүл хамгаалалтын газрын 10 цагдааг сэжигтнээр татан шалгаж байна.
Харин цагдаа үүргээ гүйцэтгэсний төлөө цагдан хоригдож байгааг эсэргүүцсэн тэдний ар гэрийнхэн өнөөдөр Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгууллаа.
Ийгл Телевиз: Иргэд ба Цагдаа
Tuesday, August 26, 2008
OpenOffice.org-н монгол хуудсанд тавтай морилно уу.
Монголчилох гэдэг ойлголтын доор зөвхөн хэрэглэгчийн гадаргууг орчуулах бус мөн тусламжийг орчуулж, янз бүрийн баримт гарын авлага бэлтгэнэ. Мөн энэхүү гайхалтай програмд үндэсний монгол бичгээр бичих боломжийг нэмэх, зөв бичгийн дүрмийн толь, тайлбар толь бэлтгэх гээд олон техникийн өөрчлөлтүүдийг эх кодонд нь оруулж байна. Одоогоор 2.4 хувилбарт монгол бичгээр бичих боломжийг нэмсэн байгаа ба алдаа мадгийг засаж эх кодын модонд оруулснаар цааш 3.1 болон түүнээс хойшхи хувилбарт бүрэн дэмжигдээд явах төлөвтэй байна. Одоогоор хэрэглэгчийн гадаргуун кодыг орчуулж бараг дуусгасан бөгөөд шалгах, алдаа засах, сайжруулах ажил хэдийнээ эхлээд байгаа аж.
Энэхүү ажлын зарим хэсэгийн дэлгэцийн агшинуудыг ОпенМН холбооны галерей булангаас та бүхэн олж үзэж болно. Энэхүү монголчлох багт орж ажиллаж байгаа нийт залуучууддаа талархал илэрхийлье!
Хэрэв та энэ үйлсэд хамтран зүтгэхийг хүсэж байвал эхлээд энэ гарын авлагыг уншаарай.
Монголын багийн хаяг: http://mn.openoffice.org
Програмыг татаж авах хаяг: http://mn.openoffice.org/about-downloads.html
Tuesday, August 19, 2008
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас албан бичиг ирүүлжээ
Женев хот.
2008 оны наймдугаар сарын 19
Эрхэмсэг танаа,
Энэхүү захидлаар бид Ерөнхий Ассамблейн 60/252 дугаар тогтоол, Хүний эрхийн зөвлөлийн 7/36, 8/8 дугаар шийдвэрүүдээс тохоогдсон үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалан бэхжүүлэх асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, эрүүдэн шүүх болон бусад хүнлэг бус шийтгэлийн эсрэг ажиллах тусгай төлөөлөгчийн хувиар тус тус танд хандаж байгаадаа баяртай байна.
Үүнтэй холбогдуулан бид танай Засгийн газрын анхааралд өөрсдийн хүлээн авсан 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр Засгийн газраас хэрэгжүүлсэн онц байдалтай холбогдуулан таван хүний амь нас хөнөөгдсөн тухай мэдээллийг хүргэхийг хүсч байна.
Бидний авсан мэдээллээр: 2008 оны долдугаар сарын 1-нд 700 орчим хүн баривчлагдаж, Улаанбаатарт болсон сонгуулийн дараахь жагсаал цуглааны үеэр олон хүн гэмтэж бэртсэн байна. Сонгууль будлиантай болсон гэх шалтгаанааас үүдэн нийслэлд үүсээд байсан эмх замбараагүй байдлыг намжаах зорилгоор Засгийн газраас дөрөв хоног онц байдал зарласан байна.
Цагдаагийнхан цугларсан хүмүүсийг тараахын тулд нулимс асгаруулагч хий, резин сум, усаар шүрших аргуудыг хэрэглэжээ. Зарим мэдээлэлд дурдсанаар үүнээс үүдэн хэд хэдэн хүн нүдний гэмтэл авч, зарим нь хараагүй болсон байна. Онц байдал зарласны дараа ямар арга хэмжээ авах гэж байгаа тухайгаа нийт хүмүүст болон ялангуяа тухайн үед гудамжинд байсан хүмүүст хангалттай мэдээлэл өгөөгүй байна.
Долдугаар сарын 2-ны эхний цагуудад таван хүнийг Улаанбаатар хотын төв гудамжинд, гол жагсаал цуглаан болсон газраас холгүй буудан хороожээ. Мэдээллүүдэд дурдсанаар тэд буудуулахаасаа өмнө зодуулж хүндээр гэмтсэн байсан байна. Энэ хэрэгтэй холбогдуулан албан ёсны цагдаагийн мөрдөн байцаах ажиллагаа эхлээд байгаа юм байна. Гэвч эцсийн үр дүнг олон нийтэд мэдээлээгүй байгаа ажээ.
Онц байдлын үеэр Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс бусад бүх радио, телевизийг хаажээ.
Дээр дурдагдсан эдгээр үйл явдлууд нь Монголд хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд шууд халдах гэсэн оролдлогын жишээ болж байна хэмээн бид санаа зовж байна.
Хэдийгээр бид дээрх мэдээллийн үнэн зөв байдалд хэт итгэх буюу эсвэл үл итгэх гээгүй боловч бид Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын фактын 19 дүгээр зүйлд тус тус тусгагдсан "Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, энэхүү эрхэнд бүх төрлийн мэдээллийг эх сурвалж хамаарахгүйгээр амаар болон бичгээр, урлагийн төрлөөр болон хэвлэл мэдээллийн хүссэн хэрэгслээр дамжуулан эрж хайх, хүлээн авах, хуваалцах эрхтэй" хэмээн заасныг удирдлага болгон эрхэмсэг таны Засгийн газраас дээрх хүмүүсийн мэдээлэл авах, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаатай хангаж өгөхийн төлөө шаардлагатай бүх арга хэмжээг авч өгнө үү гэж хүсье.
Мөн эрхэмсэг танай Засгийн газар иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 21 дүгээр зүйлд "Тайван жагсаал цуглаан хийх эрхийг баталгаатай хангах ёстой. Энэхүү эрхийг эдлэхэд хуулиар тогтоосноос өөр болон ардчилсан улс оронд аюулгүй байдлаа хамгаалах, олон нийтийн тайван байдлыг хангах, эмх замбараа бий болгох, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах шалтгаанаас өөр хязгаарлалт байж болохгүй" гэж заасан тайван жагсаал цуглаан хийх эрхийг хангахын төлөө бүхий л шаардлагатай арга хэмжээг авч өгөхийг хүсч байна.
Түүнчлэн танай засгийн газраас дээр нэр нь дурдагдсан хүмүүст тохиолдсон хэргийн талаар тодруулга авахыг хүсч байна. Засгийн газар бүр өөрийн орны бүх хүмүүсийн бие болон оюуны хувьд бүрэн бүтэн байх эрхийг хамгаалах үүрэгтэй гэдгийг цохон тэмдэглэж байна. Энэхүү эрх нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын факт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрийн хүнлэг бус шийтгэлийн эсрэг олон улсын конвенцид тусгалаа олсон билээ.
Бид бас танай Засгийн газрын анхаарлыг Хүний эрхийн зөвлөлийн 8/8 дугаар шийдвэрт хандуулахыг хүсч байна. Уг шийдвэрийн дагуу "бүх төрлийн залхаан цээрлүүлэлт, эрүүдэн шүүлт болон бусад хэлбэрээр хүнийг доромжлох, хүнлэг бусаар харьцахыг буруушаах бөгөөд ийм байдлаар шийтгэхийг хориглох ёстой ба, ийм байдлаар хэрэг шийтгэхийг хэзээ ч зөвтгөж болохгүй гэдгийг бүх Засгийн газруудад уриалсугай" гэсэн байгаа.
Бид танай Засгийн газрыг дээр дурдсан хүмүүсийн эрх, эрх чөлөөг хүндэтгэж баталгаажуулан, тэдний эрхийг зөрчсөн бүх хүмүүсийг ил тод болгоход шаардлагатай бүх арга хэмжээ авахыг уриалж байна.
Үүнээс гадна, Хүний эрхийн зөвлөлөөс бидэнд хүлээлгэсэн мандатын эрхийн дагуу бидний анхааралд толилуулсан хэргийн талаарх бүх мэдээллийг нарийвчлан тодруулах үүрэгтэй билээ. Бид энэхүү хэргийн талаар Хүний эрхийн зөвлөлд тайлан хүргүүлэх ёстой тул, дараахь асуудлыг тодруулахад хамтран ажиллана уу гэж танаас хүсч байна. Үүнд:
1.Дээр дурдсан мэдээлэлд дурдсан баримтууд үнэн үү?
2.Дээр дурдсан хохирогчид болон тэдний аль нэгнийг төлөөлсөн хүмүүсээс гомдол гарсан уу?
3.Энэ хэрэгтэй холбогдуулан ямар нэг хуулийн мөрдөн шалгалт, эсвэл эрүүгийн хэрэг, эмнэлгийн үзлэг, болон бусад шалгалтуудыг явуулсан бол тэдгээрийн тухай нарийвчилсан мэдээлэл, хэрэв үр дүн гарсан бол тухайн мэдээллийг бидэнд ирүүлнэ үү.
4.Энэ хэрэгтэй холбогдуулан төрийн албан хаагчдын авсан арга хэмжээ Иргэний болон Улс төрийн эрхийн олон улсын пактад дурдсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй холбоотой олон улсын хэм хэмжээ, стандарттай хэрхэн нийцсэн талаарх нарийвчилсан мэдээллийг ирүүлнэ үү.
Хариуг 60 хоногийн дотор ирүүлэхийг хүсье. Таны Засгийн газраас энэхүү асуултад ирүүлсэн хариултыг үнэн зөвөөр тусган тайлангаа бэлтгэж Хүний эрхийн зөвлөлд оруулна гэдгээ мэдэгдье.
Таныг хүндэтгэн ёсолсон,
Франк Ла Руй-Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалан бэхжүүлэх асуудал хариуцсан тусгай төлөөлөгч.
Манфред Новак-Эрүүдэн шүүх болон бусад хүнлэг бус шийтгэлийн эсрэг ажиллах тусгай төлөөлөгч.
Thursday, July 24, 2008
ТҮНШҮҮДЭЭ ТҮШЭЭД АВАХ УУ, ТҮЛХЭЭД ХАЯХ УУ?
түншүүдийг үргээдэг жамтай. Энэ бол олон улсын практизт батлагдсан үнэн. Саяны үймээний үеэр манайд ирэх ёстой байсан гадаадын олон зуун жуулчин захилагаа цуцалсан тухай жуулчны байгууллагууд мэдээлсэн. Энэ бол наад захын дохио.
Долдугаар сарын нэгэнд болсон хэрэг явдлыг манай хоёр хөрш хэрхэн тусган авч, байр сууриа хэрхэн илэрхийлэх бол гэдэг асуудал зүй ёсоор сонирхол татаж байлаа. ОХУ Гадаад хэргийн яамны хэмжээнд мэдэгдэл гаргаж, "Монгол орны байдлын өрнөлтийг Орос улс сэтгэл түгшин ажиглахын хамт хууль бус, хэт даврагч ажил явууллагыг эрс буруушааж байна" гэсэн бол ОХУ-ын Холбооны Зөвлөлийн /парламентын дээд танхим/ олон улсын харилцааны асуудал эрхлэсэн хорооны дарга Михаил Маргелов "Сонгуулийн дүнг эс зөвшөөрснөөр хууль ёсны эрх баригчдыг унагадаг болсон Оросын хилийн ойролцоох "өнгөт хувьсгалын" маягаар Ардчилсан нам ажиллаж байна. Монгол Улс бол дотоод, гадаад бодлогоо бие даан тодорхойлж чаддаг бүрэн эрхт улс бөгөөд гадны хүчний оролцоо шаардагдахгүй. Чухамхүү гадны хүчин Ардчилсан намыг ялна хэмээн найдаж байсан нь "улбар шар" хувьсгалын илэрхий шинж бүхий хэрэг явдал үүсгэснийг үгүйсгэхгүй... Урьдчилсан дүнгээр хоёрдугаар байранд орсон Өрнөдийн тал баримтлагч Ардчилсан нам ялагдлаа үл хүлээн зөвшөөрч, олныг хамарсан эмх замбараагүй явдал зохион байгуулсан байна" гэж шулуухан мэдэгджээ. Харин үймээн намжих тийшээ хандаад ирэх үед Хятадын Гадаад хэргийн яаманы төлөөлөгч сэтгүүлчдэд хандаж, "Монгол Улсын байдал тогтворжиж, Хятад Монголын найрсаг харилцаа цаашид өргөжин хөгжинө гэдэгт бид найдаж байна" гэсэн. Болж өнгөрсөн үйлд явдалд хоёр их хөршийн нэг нь их эмзэглэж, нөгөө нь өнгөц харахад нэг их тоож үзсэнгүй мэт. Хөршүүд маань хэрэг явдлыг иймэрүү байдлаар хүлээн авчээ. Хойт, урд хоёр хөрштэй харилцаж ирсэн өнө удаан жилийн харилцаанд сайн, саар юм цөөнгүй бий. Саарыг гээж, сайныг нь уламжлан хөгжүүлэх маш ухаалаг, уян хатан бодлого Монгол төрийн анхаарлын төвд ямагт байх ёстойсон. Оросын "эрхшээлд" байснаа арайхийж гарсан, одоо дахиад тийм байдалд орохгүй гэх юмуу эсвэл Хятадын эрхшээлд орчхоод байна гэсэн нийгмийн сэтгэлгээ Монголд бүрэлдээд байх шиг санагдах юм. Харин бүрэлдээд байна уу, бүрэлдүүлээд байна уу гэдэгт хамаг учир байна. Монголын улс төрийн зонхилох намууд дотроо намчирхан талцахдаа гадаад бодлогын асуудлаар "өрнийнхэн", " дорнынхон" гэсэн хоёр багт хуваагдан тоглож байгаа юм байна гэсэн дүгнэлтийг түншүүд /зөвхөн Орос, Хятад хоёр биш/ хийчихсэн юм биш үү?
Саяны үйл явдлын өнгө будгийн тухайд гэвэл түүнд "өнгөт хувьсгал" гэсэн тодорхойлолт өгвөл дэндүү өргөмжилсөн хэрэг болох вий, харин "өнгөт хувьсгалыг" дуурайх гэсэн бүтэлгүй оролдлого гэвэл илүү зохилтой санагдана. Ерөөс бид гадны юмыг хуулбарлан дуурайдаг зуршлаасаа салаагүй байгаагийн уршиг дагавар энэ мэтээр илрээд байх юм. Хуучин цагт Зөвлөлт Холбоот Улсад ингэдэг, социалист орнуудад тэгдэг гэдэг байсан бол одоо АНУ-д ингэдэг юм, ардчилсан орнуудад тэгдэг юм хэмээн мэдэмхийрцгээх болжээ. Улс төрийн үйл ажиллагааны хамгийн зохимжгүй хэлбэрийг, эцсийн аргагүйдсэн аргыг дуурайна, сөрөг хүчин гэдгийг сөргөлдөх хүчин мэтээр ойлгож ажиллана, олонхи нь цөөнхийнхөө саналыг хүндэтгэнэ хэмээх ардчиллын зарчмыг ёс төртэй тунхагладаг ч олонхийн аливаа санал, шийдвэр хичнээн зөв байсан ч цөөнх нь түүнийг хамгийн буруу хэмээн няцаана, Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг хаяж гарна, төрийн хэрэг шийдэж буй их хурлын чуулганы хуралдаан дээр чанга чанга хашгиралдан бие биенээ хэлэх хэлэхгүйгээр доромжлоно, түүнийгээ үзэл бодлоо уралдуулж байгаа хэрэг гэнэ. Энэ бүхэнд дургүйцсэн мэт дүр үзүүлсэн хэсэг хүмүүс Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж байна гээд янз бүрийн нам, эвсэл, хөдөлгөөн байгуулна, тэгээд төр засаг өөд нулимана, төрийн ордныг гороолно, жагсаал, цуглаан, суулт хийнэ, өлсгөлөн зарлана. Улс төрийн том хүчний удирдагчид нөгөө талаа нийтээрээ авилгачид, хүнд сурталтнууд хэмээн цоллож, тиймээс тэднийг зайлуул, бүү нүүр өг хэмээн нийтэд уриалан сурталчилна. Ингээд дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэгч болно. Энэ бүхний уршгаар нийгмийн дотор бухимдал үүсч, ард иргэд аяга цайгаа тайван ууж чадахаа больж байгаа нь нэн харамсалтай.
Гэм буруугүй нь нотлогдоогүй бол гэмтэн биш хэмээх хууль эрхийн дээд зарчим байдаг гэсэн. Гэтэл сонгуулийн дүн хүлээсэн эгзэгтэй мөчид сонгууль бүх тойрогт луйврын аргаар болсон гэдэг мэдэгдэл гараагүй бол, урьдчилсан байдлаар сонгуульд ялсан хүчнийг эсэргүүцсэн цуглаан зохион. байгуулаагүй бол долдугаар сарын нэгний эмэгнэлт явдал гарахгүй байсан. Ингээд "өнгөт хувьсгал" хийхээр эртнээс санаархан бэлтгэгчид "өнгөт хувьсгалыг дуурайх гээд хөглөсөн нь" гэмээр явдал Монголд болж өнгөрлөө. Үүнийг давтахгүй байх нь Монголын хувьд нэн чухал. Яагаад гэвэл Монгол улс бол дэлхийд нээлттэй, эрх чөлөөтэй ардчилсан улс. Хамгийн гол нь барагдашгүй их чулуун нүүрс, зэс, алт, мөнгөний нөөцтэй орон. Ураныхаа нөөцөөр гэхэд л дэлхийд айргын тавд жагсаж байна. Энэ их баялагийг Монголын ард түмний сайн сайхны төлөө зөв зохистойноор ашиглах ёстой. Ингэх угтвар нөхцөл нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах, тэдэнд таатай нөхцөл бүрэлдүүлэх явдал юм. Үүний тулд Монголд улс төрийн тогтвортой байдал, төр, засгийн тууштай, ухаалаг үйл ажиллагаа зайлшгүй хэрэгтэй. 2008 оны УИХ-ын сонгуулиар байгуулагдсан парламент үүний үүд хаалгыг нээж өгнө гэж би бодож байна. МАХН-д сонгогчид давуу бололцоо олголоо. Үүнийгээ бүрэн ашиглахыг Монголын ард түмэн МАХН-аас шаардах эрхтэй.
Tuesday, July 15, 2008
Ж. Батзаяа: Намайг цагдаа нар буудсан
Долдугаар сарын 1-нд болсон үймээний үеэр зарим иргэн буудуулж амиа алдсан талаар мэдээлсэн. Мөн дунд сургуулийн хоёр хүү буудуулж шархдаад байгаа юм. Тэд Гэмтэл согог, сэргээн засварлах нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үймээний үеэр шархадсан Ж.Батзаяатай уулзлаа. Тэрбээр одоо 16 настай аж. Энэ жил 11 дүгээр ангид орох юм байна.
-Жагсаал болж байгааг хаанаас мэдсэн юм бэ. Хэдэн цагт тэнд очсон юм?
-Би жагсаал болж байгааг мэдээгүй. Найзындаа очоод гэр рүүгээ автобусанд суугаад явж байсан юм. Гэтэл олон хүн цугларсан байсныг хараад сонирхоод найзтайгаа бууж очсон юм. Энэ үед 17.00 цаг өнгөрч байсан.
-Хэдэн цагийн үед буудуулсан бэ?
-Манай гэр Сансарт байдаг. Гэр рүүгээ харихаар Дуурийн театрын тэр орчимд явж байсан. 23.00 цаг өнгөрч байсан байх. Гэтэл цагдаа нар өөдөөс гарч ирээд буудсан. Хамгаалалтын хувцастай, буу барьсан зургаа, долоон цагдаа байсан. Дараа нь тэд ирээд намайг баривчилж авч явахыг оролдсон. Би тэднээс надад туслаач би буудуулчихлаа, би ямарч буруугүй гэдгээ хэлж гуйсан. Гэтэл тойроод зогсож байсан цагдаа нарын нэг нь "Хохь чинь, чи" гэж хэлээд толгой руу юмаар цохиж, зодож байгаад яваад өгсөн. Үүний дараа би ухаан алдсан юм. Гэтэл дараа нь хэдэн ах ирээд энд буудуулсан хүүхэд байна гээд машинд суулгаад эмнэлэгт хүргэж өгсөн. Надтай цуг бас нэг буудуулсан хүүхэд тэр машинд сууж ирсэн. Цагдаа нарт би үнэхээр гомдож байна. Хэлэх ч үг олдохгүй байна даа.
Хүүгийн маань хөлнөөс сум гарч ирсэн
Ж.Батзаяатай удаан ярилцаж болохгүй гэсэн юм. Цус их алдсан тул биеийнх нь байдал тун сул байгаа аж. Харин түүний ээж Д.Янжинсүрэнтэй уулзлаа.
-Та хүүгээ шархадсан гэдгийг хэзээ мэдсэн бэ?
-Маргааш нь мэдсэн. Намайг ирэхэд ухаангүй байсан. Одоо ч гэсэн бие нь тааруухан л байна. Хөл нь маш их бяцралттай. Одоо дотроо идээлж эхэлсэн гэсэн. Хамгийн ноцтой нь артерын судас нь тасарсан байсан. Хэрвээ хугацаа алдсан бол юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Одоо ч гэсэн биеийнх байдал муу байна. Байнга ёолж шаналж байгаа.
-Хөлөнд нь сум байсан гэсэн?
-Сум гуяных нь зузаан хэсэгт орсон байсан. Хүүгийн маань хөлнөөс шар өнгөтэй, долоон мм орчим сумны үлдэгдэл, бас бөөрөнхий хар дарь гарч ирсэн. Үүнийг цагдаа нар шинжилнэ гээд аваад явсан. Манай хүү гэрээсээ ч гардаггүй юм. Тэр шөнө миний муу совин татаад унтаж чадаагүй. Тэгээд үүрээр 05.00 цагт мэдээд эмнэлэгт ирсэн. Эм тарианы мөнгө дутагдалтай хэцүү байна. Би төр засагт үнэхээр гомдож байна. Эрүүл саруул зүгээр явж байсан хүүг минь ийм болчихоод байхад нэг ч удаа харж үзэхгүй байна. Цагдаа нар нэг л удаа ирээд байцаалт авчихаад л яваад өгсөн. Одоо таг л байна. Шүүх эмнэлгийн эмч нар ганц удаа ирсэн. Би өрх толгойлсон таван хүүхэдтэй эмэгтэй. Хүүхдүүдээ ганцаараа тэжээдэг. Гэтэл одоо ажлаа хийж чадахгүй хүүгээ сахиад сууж байна даа.
Э.ЭнхтӨр: Аав маань хүний эрхийн байгууллагад өргөдөл гаргана гэсэн
Мөн үймээний үеэр буудуулж шархадсан Э. Энхтөртэй уулзлаа. Тэрбээр одоо 16 настай.
-Хаана явж байгаад буудуулсан юм бэ?
-Би гэр рүүгээ харихаар Багшийн дээдийн автобусны буудал руу явж байсан юм. Тэр үед 23.00 цаг өнгөрч байсан. Гэтэл нэг мэдэхэд хөл гишгэж болохгүй болсон. Ойр хавьд олон хүн байсан. Хүмүүс буудуулчихлаа гээд л шуугилдсан. Тэгээд байж байтал хэдэн ах нар ирээд машинд суулгаад эмнэлэгт хүргэж өгсөн. Хаанаас ямар хүн буудсан талаар би мэдэж чадаагүй. Нэг мэдсэн л хөл гишгэж болохгүй болчихсон.
-Ямар гэмтэл авсан бэ?
-Гуя руу нэвт буудсан. Бяцралт ихтэй гэж эмч нар хэлж байгаа. Хэд хоног халуурсан. Одоо эмч нар үзээд хөлнөөс яс гаргаж ирээд л байгаа. Бяцарсан яс нь гэж хэлсэн. Хэзээ зүгээр болохыг хэлээгүй. Хөлийг маань найдвартай эдгэрнэ гэж ярихгүй л байна лээ.
-Эмчилгээний зардал хаанаас гаргаж байгаа вэ?
-Хувиасаа гаргаж байгаа. Аав, ээжид маань хэцүү л байгаа байх. Санаа нь зовоод л байна лээ. Намайг ээж сахиж байгаа. Аав Хүний эрхийн байгууллагад өргөдөл гаргана гэж байсан.
Monday, July 14, 2008
Sunday, July 13, 2008
Ц.Элбэгдорж
Thursday, July 03, 2008
Tuesday, July 01, 2008
Raw Video: Violent Protests in Mongolia
01 July 2008
PlusRaw Video: Violent Protests in MongoliaRaw Video: Violent Protests in MongoliaThe Associated PressProtesters clashed with Mongolian police on Tuesday in the capital Ulan Bator, as election resu...
Tuesday, June 17, 2008
Sunday, May 04, 2008
Sunday, March 23, 2008
Файлын сан
|